Connect with us

Мэдээ, мэдээлэл

Касым-Жомарт Токаев Казахстаны ард түмэнд хандаж дэвшүүлсэн уриалга

Published

on

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
Казахстаны ард түмэнд хандаж дэвшүүлсэн уриалга

Эрхэм хүндэт эх орон нэгтнүүдээ!

Манай оронд терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилж байна. Цагдаа, Үндэсний гварди болон цэргийн хамт олон маань Үндсэн хуулийн дагуу хэв журмыг сахиулах зорилгоор өргөн хүрээтэй, цогц ажлуудыг хэрэгжүүлж байна.

Өчигдөр Алматы, Актобе хотууд болон Алматы мужид нөхцөл байдал хэвийн горимд шилжлээ. Зарласан онц байдал үр дүнгээ өгч, улс орон даяар Үндсэн хуулийн дагуу хууль журам хэрэгжлээ.

Гэсэн хэдий ч террористууд төрийн болон иргэдийн өмчид халдаж, хохирол учруулсаар байгаа бөгөөд энгийн иргэдийн эсрэг зэвсэг ашигласаар байна.

Миний бие хууль сахиулах мөн цэргийн байгууллагуудад зөвшөөрөлгүйгээр гал нээж болохгүйг тушаал болголоо.

Талууд хэлэлцээр хийж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг гадаад орнууд уриалж байна. Энэ маш утгагүй зүйл! Гэмт хэрэгтэн, алуурчидтай хэрхэн, яаж хэлэлцээр хийж болох юм бэ?

Бид зэвсэглэж бэлтгэгдсэн дотоодын болон гадаадын дээрэмчидтэй нүүр тулж байна. Тодруулж хэлвэл, дээрэмчид болон террористуудтай. Тиймээс тэдгээрийг устгах ёстой. Үүнийг удахгүй хэрэгжүүлэх болно.

Хүчний байгууллагууд ёс суртахуун болон техникийн хувьд энэхүү үүргээ биелүүлэхэд бэлэн байна.

Та бүхэн сайн мэдэж байгаа, ХАБГБ-ын дүрмийн баримт бичгийн үндсэн заалтуудын дагуу Казахстан Улс үндсэн хуулийн дэг журмыг зохицуулахын тулд энхийг сахиулах хамтарсан хүчин нэвтрүүлэхийг тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчдаас хүссэн билээ.

Энхийг сахиулагчид улсын хэмжээнд стратегийн ач холбогдол бүхий объектуудыг хамгаалах болон үйл ажиллагааг хангах үүднээс богино хугацаагаар хүрэлцэн ирлээ.

ХАБГБ-ыг даргалж буй Арменийн Ерөнхий сайд болон Беларусь, Киргизстан, Тажикстаны Ерөнхийлөгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд онцгойлон талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Путин миний уриалгад шуурхай бөгөөд хамгийн чухал нь маш нөхөрсөгөөр хариу үзүүлээ.

Мөн БНХАУ-ын Ерөнхийлөгч, Узбекистан, Турк Улсын Ерөнхийлөгч нарт, мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагын удирдлагуудад дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.

Тус улсын эмгэнэлт нөхцөл байдал ардчилал болон хүний эрхийн асуудлын шинэ өнцгийг нээж харууллаа.

Ардчилал гэдэг бол бүдүүлэг байдал эсвэл цахим ертөнцөд хууль бус үйлдэлийн төлөөх өдөөн хатгалга биш юм.

Миний бие тусгаар тогтносны 30 жилийн ойг тохиолдуулан хэлсэн үгэндээ, манай улсын хөгжил цэцэглэлт, сайн сайхан байдлын гол баталгаа бол хууль, дүрэм гэдгийг хэлсэн.

Энэ нь зөвхөн Казахстанд биш, соёл иргэншилтэй бүх улс оронд хэрэгждэг зүйл юм. Мөн энэ нь иргэний эрх чөлөө, хүний эрхийг хязгаарлана гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ Казахстаны Алматы болон бусад хотуудад болсон харамсалтай үйл явдлууд хууль бус байдал, хэт туйлширсан үзэл, эмх замбараагүй байдал нь хүний эрхийг зөрчихөд хүргэдэг болохыг харууллаа.

Алматы хотод алан хядагчид зөвхөн захиргааны байр төдийгүй энгийн иргэдийн өмч хөрөнгийг сүйтгэсэн.
Мөн олон зуун энгийн ард иргэд болон цэргийн албан хаагчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирлаа.
Энэ ялдамд амиа алдсан талийгаачдын гэр бүл, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2020 оны тавдугаар сард миний санаачилгаар тайван жагсаал хийх тухай хууль батлагдсан.

Энэхүү хууль нь улс оронд ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн чухал алхам байсан. Учир нь уг баримт бичигт жагсаал, цуглаан зохион байгуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй, зөвхөн холбогдох засаг захиргаанд мэдэгдэхэд хангалттай хэмээн тусгагдсан. Улсын аль ч хотын төвд жагсаал хийж болно гэж заасан. Гэтэл хаана ч жагсаж, хүссэнээ хэлэх эрхтэй хэмээн үздэг зарим нэг “хүний эрхийн төлөө тэмцэгчид”, “босогчид” өөрсдийгөө хуулиас дээгүүр тавьдаг шүү дээ.

Энэ мэт алсын хараагүй тэмцэгчдийн хариуцлагагүй үйлдлээс болж цагдаагийн алба хаагчид маань хууль сахиулах үндсэн үйл ажиллагаандаа бүрэн төвлөрч чаддаггүй. Цагдаа нарт ихэвчлэн хүч хэрэглэж, хэл амаар доромжилдог.

Иймэрхүү идэвхтэнгүүдээс болж интернет хаагдаж, олон сая иргэн, дотоодын аж ахуйн нэгжүүдийн бизнес хохирол амсдаг.

Энэ нь дотоодын эдийн засаг, нийгэм, улс төрийн тогтвортой байдалд асар их хор нөлөө үзүүлдэг юм.

Хууль, дэг журмыг зөрчихөд өөрсдийгөө “чөлөөт” хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үздэг хүмүүс болон олон үндэстнээс бүрдсэн ард түмний маань үндсэн эрх ашгаас хол “гадны хүмүүс” нөлөө үзүүлж, өдөөн хатгалга хийж байна.

Энэхүү хариуцлагагүй демагогууд Казахстанд болсон эмгэнэлт явдлыг бий болоход нөлөөлсөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Аливаа хэлбэрийн хууль бус үйлдэлд бид хатуу арга хэмжээ авах болно.

Бидний түүхэнд тулгарсан энэхүү сорилтыг бид удахгүй даван туулж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Хамгийн гол нь цаашид ийм үйл явдал давтагдахаас сэргийлэх явдал юм.

Миний байгуулсан агентлаг хоорондын ажлын хэсэг зэвсэгт этгээдүүд болон террористуудыг хайж илрүүлж, тэдгээрийг баривчлах болно. Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно гэдгээ иргэддээ амлаж байна.

Казахстанчууд Та бүхнээс болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг хүсье. Хэрэв та бүхэн ямар нэгэн сэжигтэй хүмүүсийн үйлдлийг анзаарвал хууль сахиулах байгууллага болон шуурхай албанд мэдэгдээрэй.
Хууль сахиулах байгууллага, цэрэг армийн үйл ажиллагаа, агентлаг хоорондын уялдаа холбоо зэрэгтэй хамаатай олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Тусгай хүчин, тусгай хэрэгсэл дутагдалтай байгаа нь тодорхой болов. Эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна.
Террористуудын нууц төлөвлөгөө, далд бэлтгэлийн талаар манай улс яагаад мэдээлэлгүй байсныг олж, ойлгох нь чухал юм. Зөвхөн Алматы хотод гэхэд л 20 мянган зэвсэгт дээрэмчид дайрчээ.
Бүх бүс нутгуудад цэрэг, засаг захиргаа, нийгмийн байгууламж руу зохион байгуулалттай, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалтай дайрч, хэт харгис, хэрцгий байдлаар халдсан оролдлого нь тэдгээрийн тодорхой төлөвлөгөөтэй байсныг харууллаа.
Террористуудаас гадна үзэл суртлын хорлон сүйтгэх ажлыг сайн мэддэг, худал хуурмаг мэдээлэл түгээх аргыг сайтар эзэмшсэн, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж үзүүлж чадахуйц мэргэжилтнүүд ажилласан байна.
Тэднийг бэлтгэх, удирдах ажилд нэгдсэн командын баг ажиллаж байсан бололтой. Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын комисс болон Улсын ерөнхий прокурорын газар тус тус ажиллаж байна.

Одоо сайн мэдээний талаар дурдъя.

Нөхцөл байдал тогтворжихын хэрээр би улс орны маань зарим бүс нутагт тодорхой цагуудад интернет холбох тухай шийдвэр гаргалаа. Энэ нь манай иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Гэхдээ цахим ертөнцийн эрх чөлөө олгогдлоо гээд худал хуурмаг мэдээлэл тараах, хэн нэгнийг доромжлох, өдөөн турхирч болохгүй гэдгийг анхааруулж байна.

Хэрэв иймэрхүү мэдээлэл, материалууд нийтлэгдсэн тохиолдолд холбогдох эзэнд нь хуулийн дагуу хариуцлага тооцох болно.

Терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилж байна. Зэвсэгт этгээдүүд зэвсгээ хараахан буулгаагүй байгаа, гэмт хэрэг үйлдсээр байна, эсвэл бэлтгэл ажиллагаагаа хангаж байгаа. Бид тэдэнтэй эцсээ хүртэл тэмцэх ёстой. Бууж өгөөгүй зэвсэгт этгээдүүдийг устгах болно.

Бид цаашид энэ эмгэнэлт туршлагаас суралцах хэрэгтэй. Үүний нийгэм эдийн засгийн байдалд учруулах хүндрэл бас бий.

Нэгдүгээр сарын 11-ний Чуулган дээр миний хэлэх үгтэй уялдуулан Засгийн газар тодорхой шийдвэрүүдийг гаргах ёстой.
Эрхэм элэг нэгтнүүд ээ, би Та бүхнээрээ бахархаж байна.
Энэ өдрүүдэд тогтвортой байдал, нийгмийн хэв журмыг хангахын тулд тэвчээр, хүчин чармайлт гаргасан Казахстаны иргэдэд талархаж байна.
Хэдийгээр өдөөн хатгасан, хор хөнөөлтэй уриа лоозонгууд байсан ч Та бүхэн хууль болон эх орондоо үнэнч байж чадлаа.
Томоохон хотуудын оюутнууд, хөдөлмөрийн нэгдлийн гишүүд, үйлдвэр, хөдөө аж ахуйн ажилчдад иргэний байр суурьтай байгаад талархаж байна.

Жагсаалын тайван дэг журмыг сахин хамгаалсан бүс нутгийн ард иргэдэд талархаж байна.

Бид тайван жагсаалын үеэр тавьсан бүх шаардлагыг харгалзан үзэх болно. Яриа хэлэлцээний үр дүнд харилцан тохиролцоонд хүрч, нийгэм, эдийн засгийн хурц асуудлуудаар шийдвэр гаргасан.

Тиймээс нөхцөл байдал нь тогтворжсон бүс нутгуудад үе шаттайгаар онц байдлыг цуцлах болно.

Бидний хайртай эх орон – Казахстан Улс маань дэлхийн газрын зураг дээрх бүрэн эрхт хүчирхэг улс болж, бидний эдийн засаг улам эрчимтэй хөгжиж, иргэдийн маань нийгмийн аж байдал дээшлэх болно.

Үүнийг би маш их итгэлтэйгээр хэлж байна. Учир нь би үүнд хүрэхийн тулд шаардлагатай шинэчлэл болон тодорхой мөрийн хөтөлбөрүүдийн төлөвлөгөөг санал болгох болно.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зөвхөн тайван амгалан байдалтай уулзацгаая!

БНКазахстан Улсын Элчин сайдын яам

Advertisement


Мэдээ, мэдээлэл

2 хүүхдийн ээж Б.Батчимэгт амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье

Published

on

Бидний найз халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь эд хийж бүтээх 31 насандаа буюу 2014 оноос 2 бөөр нь архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ оноштой эмчлэгдсэн боловч өвчин хүндэрч бөөрний үйл ажиллагаа зогсож бусад эд, эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг нь алдагдуулж яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Иймд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 58.500 доллар буюу 183.105.000 төгрөг болох юм.

Та бүхний халуун сэтгэлийн дэмээр эмчлэгдэх боломжтой тул хүсэл мөрөөдлөө бүтээн, хайртай бүхнийхээ төлөө зүтгэх амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье.

Та бүхний үйлс ариун байх болтугай.

Хандивын данс: Хаан банк 5041601860, Хас банк 5000604358 /Б.Батчимэг/

Дэлгэрэнгүй байдлаар: Халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь 2014 оноос бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэлтэй \Glomerulonephrit\ оношлогдож Улсын I төв эмнэлгийн хяналтад орж тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч өвчин хүндэрч 2018 оноос бөөрний үйл ажиллагаа сүүлийн V дугаар үе шат буюу 5-10% болж буурч яаралтай заалтаар аппаратад орж эхэлсэн.

Мөн онд эмч нарын зөвлөгөөнөөр орж дээрх өвчин хүндэрч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 85% хөдөлмөрийн чадвар алдсан тул группд гаргасан.

Тус хугацаанд тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч хяналтын шинжилгээгээр өвчин хүндэрч бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ онош нь бөөрний үйл ажиллагааг зогсоож бусад эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайнд нөлөөлж үйл ажиллагааг нь алдагдуулж байх тул эмч нарын шийдвэрээр яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Тархиа үр дүнтэй ашиглая лекцэнд урьж байна

Published

on

Баян-Өлгий аймагт Монголын Оюун Ухааны Академийн франчайз салбар нээгдэж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” лекцээ хүүхэд, залуус, эцэг эхчүүдэд хүргэнэ.

Та бүхнийг 3 сарын 15-ны 19:00 цагт М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт хөгжимт драмын театрт хүртэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 9597-4848 (Altai Academy)

 

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Элчин сайд Жалгас Адилбаев сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв:

Эрхэм хүндэт найз нөхөд өө!

Цагаан сарын баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу!

Сар шинийн баяр нь Монголын ард түмний уламжлал, ёс заншлыг харуулсан урт хуугааны туршид уламжлагдаж ирсэн эртний баяр билээ. Энэхүү өдөр бидэнд баяр хөөр, итгэл найдвар бэлэглэж өвлийн улирал удаан хүлээсэн урин дулаан хаврын улирлаар солигддог мөч юм.

Цагаан сарын баяраар ах дүү, төрөл төрөгсөддөө бараалхаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх, мөн нийгмийн гишүүн бүр өөрийгөө ард түмэн, найрсаг хамт олны нэг хэсэг гэдгээ мэдрэхийн тулд цугларах нь Монголын ард түмний онцгой уламжлал билээ.

Шинэ ондоо Та бүхэн аз жаргал, ойлголцол, эв нэгдэл, сайн сайхан, эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Найрсаг Монгол түмэндээ хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Хүндэтгэсэн,

Бүгд Найрамдах Казахстан Улсаас
Могнгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Жалгас Адилбаев


Қазақстан Республикасының Моңғолиядағы Төтенше және Өкілетті Елшісі Жалғас Әділбаев мырза Шаған мерекесіне құттықтау жолдады.

Құрметті достар!

Шаған мерекесіне орай шын жүректен жылы лебізді құттықтауымды қабыл алыңыздар!

Шаған мерекесі – моңғол халқының ең жақсы салт-дәстүрлері мен әдет-ғұрыптарын жинақтаған ежелден сақталып келе жатқан көне мереке. Осы күні айналамыз қуанышқа толып, қақарлы қыс мезгілін көптен күткен көктем алмастырады, сондай-ақ онымен бірге ең жарқын үміттердің есігі ашылады.

Шаған мерекесін тойлау кезінде туған-туыстары мен достарын аралап, ақ айдың басталуымен құттықтауы, қоғамның әрбір мүшесі өзін үлкен ел мен тату ұжымның бір бөлігі ретінде сезінуі үшін бас қосуы – моңғол халқының ерекше дәстүрі.

Осы мерекелі күндерде туыс пен достарыңыз жүректеріңізді жылылық пен қуанышқа бөлеп, шаңырақтарыңызға келісім мен өзара түсіністік, бақыт пен оң өзгерістер әкелсін.

Бауырлас Моңғолия халқына шын жүректен бейбітшілік, мейірімділік, қуаныш, гүлдену және амандық тілеймін!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Құрметпен,

Қазақстан Республикасының Моңғолиядағы
Төтенше және Өкілетті Елшісі
Жалғас Жұмаұлы Әділбаев

Continue Reading
Advertisement

Бізге жазылыңыз

Сөзге тиек

Дерек6 months ago

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды, деп хабарлайды qazradio.fm Ақорданың баспасөз қызметіне сілтеме жасап. Түркі мемлекеттері ұйымының...

Дерек8 months ago

Айдағы Үндістанның станциясы «ұйқы» режиміне көшеді

05 қыркүйек, KAZNEWS. Айдың бетінде күн батып, түн басталған кезде Үндістанның қондырғыш станциясы мен өздігінен жүретін станциялары «ұйқы» режиміне көшеді....

Дерек9 months ago

Кристиан Бэйл батыс Моңғолияға саяхаттады. #Бэтмэн😀

24 шілде, KAZNEWS. Жоғарғы суреттегі азамат әйгілі актер Кристиан Бэйл. Ол шілде айында батыс Моңғолияда саяхаттап, көшпенділердің салт дәстүрімен танысып...

Дерек1 year ago

Футзалдан ел біріншілігіне қатысқан футболшылардың орташа жасы – 23 де

6 сәуір, KAZNEWS. Моңғолия Президентінің қолдауымен Дорноговь аймағының Сайншанд қаласында ұйымдастырылған футзалдан 21 аймақтар арасындағы «Ұлттық кубок-2023» ел біріншілігі аяқталды. ...

Дерек1 year ago

Таба аласыз ба? Моңғолияда ілбіс суретке түсіп қалды

Ұлыбританиялық DailyMail басылымы америкалық фотограф Макса Воның суретін жариялады. Суретте Алтай тауларының тау-тасты шатқалында сирек кездесетін ілбіс түсірілген. Ерекше ілбісті...

Дерек1 year ago

1903-2023 жыл аралығындағы қоян жылында есте қалған оқиғалар

06 қаңтар, KAZNEWS. Қоян жылы– барыс жылынан соң, ұлу жылынан бұрын келетін мүшел есебінің төртінші жылы. Қоян қазақтың шаруашылық тарихында...

Дерек1 year ago

Жылдың үздік 10 оқиғасы – KAZNEWS

24 желтоқсан. KAZNEWS ақпараттық агенттігі жыл сайын «Жылдың үздік 10 оқиғасын» анықтауды дәстүрге айналдырған. Агенттіктің көзқарасы бойынша 2022 жылдың үздік...

Дерек1 year ago

Тұрды Төлекенұлы туралы деректі фильм жарыққа шықты

04 желтоқсан, KAZNEWS. Көрнекті мемлекет және қоғам қайраткері, Қобда беті қазақтары (Монғолия) арасынан мемлекеттік лауазым атқарған алғашқы қайраткерлердің бірі Тұрды...

Басты назарда