Connect with us

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Мэдээ, мэдээлэл

2 хүүхдийн ээж Б.Батчимэгт амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье

Published

on

Бидний найз халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь эд хийж бүтээх 31 насандаа буюу 2014 оноос 2 бөөр нь архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ оноштой эмчлэгдсэн боловч өвчин хүндэрч бөөрний үйл ажиллагаа зогсож бусад эд, эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг нь алдагдуулж яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Иймд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 58.500 доллар буюу 183.105.000 төгрөг болох юм.

Та бүхний халуун сэтгэлийн дэмээр эмчлэгдэх боломжтой тул хүсэл мөрөөдлөө бүтээн, хайртай бүхнийхээ төлөө зүтгэх амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье.

Та бүхний үйлс ариун байх болтугай.

Хандивын данс: Хаан банк 5041601860, Хас банк 5000604358 /Б.Батчимэг/

Дэлгэрэнгүй байдлаар: Халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь 2014 оноос бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэлтэй \Glomerulonephrit\ оношлогдож Улсын I төв эмнэлгийн хяналтад орж тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч өвчин хүндэрч 2018 оноос бөөрний үйл ажиллагаа сүүлийн V дугаар үе шат буюу 5-10% болж буурч яаралтай заалтаар аппаратад орж эхэлсэн.

Мөн онд эмч нарын зөвлөгөөнөөр орж дээрх өвчин хүндэрч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 85% хөдөлмөрийн чадвар алдсан тул группд гаргасан.

Тус хугацаанд тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч хяналтын шинжилгээгээр өвчин хүндэрч бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ онош нь бөөрний үйл ажиллагааг зогсоож бусад эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайнд нөлөөлж үйл ажиллагааг нь алдагдуулж байх тул эмч нарын шийдвэрээр яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Тархиа үр дүнтэй ашиглая лекцэнд урьж байна

Published

on

Баян-Өлгий аймагт Монголын Оюун Ухааны Академийн франчайз салбар нээгдэж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” лекцээ хүүхэд, залуус, эцэг эхчүүдэд хүргэнэ.

Та бүхнийг 3 сарын 15-ны 19:00 цагт М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт хөгжимт драмын театрт хүртэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 9597-4848 (Altai Academy)

 

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Элчин сайд Жалгас Адилбаев сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв:

Эрхэм хүндэт найз нөхөд өө!

Цагаан сарын баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу!

Сар шинийн баяр нь Монголын ард түмний уламжлал, ёс заншлыг харуулсан урт хуугааны туршид уламжлагдаж ирсэн эртний баяр билээ. Энэхүү өдөр бидэнд баяр хөөр, итгэл найдвар бэлэглэж өвлийн улирал удаан хүлээсэн урин дулаан хаврын улирлаар солигддог мөч юм.

Цагаан сарын баяраар ах дүү, төрөл төрөгсөддөө бараалхаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх, мөн нийгмийн гишүүн бүр өөрийгөө ард түмэн, найрсаг хамт олны нэг хэсэг гэдгээ мэдрэхийн тулд цугларах нь Монголын ард түмний онцгой уламжлал билээ.

Шинэ ондоо Та бүхэн аз жаргал, ойлголцол, эв нэгдэл, сайн сайхан, эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Найрсаг Монгол түмэндээ хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Хүндэтгэсэн,

Бүгд Найрамдах Казахстан Улсаас
Могнгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Жалгас Адилбаев


Қазақстан Республикасының Моңғолиядағы Төтенше және Өкілетті Елшісі Жалғас Әділбаев мырза Шаған мерекесіне құттықтау жолдады.

Құрметті достар!

Шаған мерекесіне орай шын жүректен жылы лебізді құттықтауымды қабыл алыңыздар!

Шаған мерекесі – моңғол халқының ең жақсы салт-дәстүрлері мен әдет-ғұрыптарын жинақтаған ежелден сақталып келе жатқан көне мереке. Осы күні айналамыз қуанышқа толып, қақарлы қыс мезгілін көптен күткен көктем алмастырады, сондай-ақ онымен бірге ең жарқын үміттердің есігі ашылады.

Шаған мерекесін тойлау кезінде туған-туыстары мен достарын аралап, ақ айдың басталуымен құттықтауы, қоғамның әрбір мүшесі өзін үлкен ел мен тату ұжымның бір бөлігі ретінде сезінуі үшін бас қосуы – моңғол халқының ерекше дәстүрі.

Осы мерекелі күндерде туыс пен достарыңыз жүректеріңізді жылылық пен қуанышқа бөлеп, шаңырақтарыңызға келісім мен өзара түсіністік, бақыт пен оң өзгерістер әкелсін.

Бауырлас Моңғолия халқына шын жүректен бейбітшілік, мейірімділік, қуаныш, гүлдену және амандық тілеймін!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Құрметпен,

Қазақстан Республикасының Моңғолиядағы
Төтенше және Өкілетті Елшісі
Жалғас Жұмаұлы Әділбаев

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Д.Гүндэгмаа шалгарлаа

Published

on

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа шалгарлаа.

Шагналыг Соёлын сайд Ч.Номин гардуулж, талархал илэрхийллээ.

Тэрбээр “Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдрал, зан заншил, шүтлэг бишрэл, байгаль хүн хоорондын харилцаа, уламжлалт идээ ундааны соёлын тод илэрхийлэл болсон соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө, аав, ээжээс язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Дашзэвэгийн Гүндэгмаа танд талархал дэвшүүлье.

2021 онд шилдгээр шалгаруулахаар нэр дэвшүүлсэн 19 өвлөн уламжлагчийн дундаас Хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтаар дамжуулан өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулж буй таны хөдөлмөр, зүтгэл шалгарч, Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа.

ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг залуу хойч үед уламжлалт хэв шинжээр нь өвлүүлэн уламжлуулж, өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд таны үүрэг, оролцоо үнэлж баршгүй их юм.

Дашзэвэгийн Гүндэгмаа танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Соёлын биет бус өвийн 2021 оны “Шилдэг өвлөн уламжлагч” хүндэт өргөмжлөлийг гардуулж, өндрөөс өндөр амжилтыг хүсэхийн зэрэгцээ эрүүл, энх урт удаан наслан, үр хойч бидэндээ үнэт өвийн их сангаа өвлүүлэн уламжлуулж, түмэн олон шавь нарын хамт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Continue Reading
Advertisement

Бізге жазылыңыз

Сөзге тиек

Дерек1 week ago

Таба аласыз ба? Моңғолияда ілбіс суретке түсіп қалды

Ұлыбританиялық DailyMail басылымы америкалық фотограф Макса Воның суретін жариялады. Суретте Алтай тауларының тау-тасты шатқалында сирек кездесетін ілбіс түсірілген. Ерекше ілбісті...

Дерек2 months ago

1903-2023 жыл аралығындағы қоян жылында есте қалған оқиғалар

06 қаңтар, KAZNEWS. Қоян жылы– барыс жылынан соң, ұлу жылынан бұрын келетін мүшел есебінің төртінші жылы. Қоян қазақтың шаруашылық тарихында...

Дерек3 months ago

Жылдың үздік 10 оқиғасы – KAZNEWS

24 желтоқсан. KAZNEWS ақпараттық агенттігі жыл сайын «Жылдың үздік 10 оқиғасын» анықтауды дәстүрге айналдырған. Агенттіктің көзқарасы бойынша 2022 жылдың үздік...

Дерек4 months ago

Тұрды Төлекенұлы туралы деректі фильм жарыққа шықты

04 желтоқсан, KAZNEWS. Көрнекті мемлекет және қоғам қайраткері, Қобда беті қазақтары (Монғолия) арасынан мемлекеттік лауазым атқарған алғашқы қайраткерлердің бірі Тұрды...

Дерек4 months ago

“Бүркіт” поэмасы һәм Ақтан Бабиұлы туралы 10 дерек

22 қараша, KAZNEWS. “Бүркіт” поэмасы һәм ақын жазушы, Моңғолия өнеріне еңбегі сіңген қайраткер Ақтан Бабиұлына байланысты 10 деректі назарларыңызға ұсынамыз....

Дерек6 months ago

Қоғам қайраткері Жеңісхан Дүзелбайұлы туралы деректі фильм һәм 10 дерек

05 қазан, KAZNEWS. Мемлекет және қоғам қайраткері, халқының адал перзенті, Моңғолияның Баян-Өлгий аймағын құруға атсалысқан қайраткерлердің бірі Жеңісхан Дүзелбайұлы туралы...

Дерек6 months ago

Баян-Өлгий аймағынан 8 түлек «Жолдау-2100» стипендиясының иегері атанды

19 қыркүйек, KAZNEWS. Баян-Өлгий аймағынан 8 түлек Моңғолия Президентінің «Жолдау-2100» стипендиясының иегері атанды. Бұл туралы Kaznews.mn Моңғолия Президентінің Баспасөз қызметіне...

Дерек6 months ago

Топ-10 Моңғолияның белгілі актерлері

14 қыркүйек, KAZNEWS. Моңғолияның ұлттық кино өндірісі қарқынды дамып келеді. Казньюс ақпарат агенттігінің көзқарасы бойынша осы саладағы үздік деген он...

Басты назарда