Connect with us

Мэдээ, мэдээлэл

Ж.Адилбаев: Казахстан болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна

Published

on

2022.01.22, KAZNEWS. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулж ярилцлага өглөө.

– 2022 оны 1-р сарын 22-нд Казахстан болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн 30 жилийн хоёр орны харилцааны ололт, амжилтуудаас дурдвал?

1992 оны 1-р сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. 1997 оны 5-р сард Улаанбаатар хотод БНКазУ-ын Дипломат төлөөлөгчийн газар нээгдэж 2007 онд Элчин сайдын яам болон байгуулагдсан. 1992 оны 9-р сард Алматы хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Казахстан Улсад айлчилж, 1999 онд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад хариу айлчлал хийснээр хоёр талт харилцаанд шинэ түлхэц өгсөн билээ. Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайдын хувьд мөн 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувьд («Шинэ ардчилал» олон улсын хуралд оролцох зорилгоор) Монгол Улсад хоёр удаа айлчлав.

1991 оноос хойш талууд 40 гаруй олон улсын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 2019 оны 10-р сарын 10-12-ны хооронд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн албан айлчлал нь өргөн хэмжээний гүн утга агуулгатай айлчлал байлаа. Энэхүү айлчлалын хүрээнд БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч – Елбасы Н.Назарбаев болон Ерөнхий сайд А.Маминтэй хийсэн уулзалтаар олон жил хуримтлагдсан чухал асуудлууд шийдлээ олж, худалдаа эдийн засгийн салбар болоод бусад олон талт хамтын ажиллагааг хамтран урагшлуулах тухай тохиролцоонд хүрсэн билээ.

МУ-ын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн 2021 оны 10-р сарын 11-12-ны өдрүүдэд Нур-Султан хотод АХАИББХ-ын Гадаад харилцааны сайд нарын ээлжит хуралдаанд оролцсон болон 10-р сарын 13-14-ний өдрүүдэд Казахстан Улсад анхны албан айлчлал хийсэн явдал нь хоёр орны бүх салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх хөшүүрэг боллоо. Тэрээр Б.Батцэцэг сайд айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч К.Токаев, Ерөнхий сайд А.Мамин, Худалдаа интеграцийн сайд Б.Султанов нартай уулзаж, Гадаад хэргийн яамны удирдлагуудтай албан хэлэлцээр хийж, БНКазУ-ын Худалдаа, интеграцийн яам болон МУ-ын ГХЯам хооронд харилцан ойлголцлын санамж бичиг болон БНКазУ-ын Худалдаа, интеграцийн яам болон МУ-ын ГХЯам хоорондын хамтын ажиллагааны 2021-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Өдгөө Казахстан-Монголын Засгийн газар хоорондын комисс амжилттай ажиллаж байна. Энэ хугацаанд уг комиссын 8 хуралдаан зохион байгуулагдлаа. Энэ жилийн эхний хагаст Улаанбаатар хотод Комиссын 9-р хуралдаан зохион байгуулахаар талууд тохиролцсон. Соёл хүмүүнлэгийн салбарт 8 хэлэлцээр байгуулагдав. Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд жил болгон талууд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

– Цаашид хоёр талт харилцааг хэрхэн, яаж өргөжүүлэх боломж байна вэ?

2022 онд БНКазУ болон МУ хооронд Найрсаг хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулагдсаны 29 жилийн ой тохиож байна. Хэдийгээр өнөөдөр хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байгаа ч цаашид хоёр талт харилцаа шинэ шатанд хөгжих учиртай. Иймд талууд өндөр дээд түвшний харилцааг идэвхжүүлэх шаардлагатай. Тухайлбал, энэ жил БНКазУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх албан айлчлал судлагдаж байна. Парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажил талуудын хэлэлцэх асуудлын жагсаалтад байна. Мөн цаашид худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор хоёр улсын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг мөн эдийн засгийн форум зохион байгуулснаар харилцааг улам бэхжүүлэх боломжтой. Жишээ нь, Казахстаны үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн, Эдийн засгийн форум зэргийг Улаанбаатар хотод зохион байгуулагдана гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн монголын талыг АХАИББХ болон олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй оролцож, харилцан дэмжлэг үзүүлэхэд уриалж байна. 2022 оны 2-р хагаст Казахстанд болох АХАИББХ-ын ээлжит саммит-д Монгол Улсын удирдлага оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна.

2020 оны 10-р сарын 14-нд Казахстан-Монголын ГХЯамдуудын газрын дарга нарын түвшинд Зөвлөлдөх уулзалт цахим хэлбэрээр боллоо. Энэ жил уг жишгийг үргэлжлүүлж, Зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны дэд сайд нарын түвшинд зохион байгуулах бодолтой байна.

Хоёр улсын хувьд аялал жуулчлалыг харилцан хөгжүүлэх бололцоо их бий. Тухайлбал, 2021 оны 10-р сарын 13-нд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Ерөнхийлөгчид бараалхах үеэр К.Токаев Ерөнхийлөгч Монголын талтай аялал жуулчлалын кластерийн чиглэлд туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Казахстан-Монголын газар нутгийг хамраарсан «Чингис Хааны мөрөөр» хэмээх аялал жуулчлалын маршрут боловсруулахыг санал болголоо. Төрийн тэргүүний зүгээс хоёр орны нийтлэг түүх, ах дүүгийн харилцааг онцолж, Монголын талыг аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллахад урилаа.

Элчин сайдын яам бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлд хувь нэмэр оруулан ажиллаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 10-р сарын 10-12-ны өдрүүдэд Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр гарын үсэг зурсан Нур-Султан болон Улаанбаатар хотуудын хооронд ах дүүгийн харилцаа байгуулах тухай хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын нийслэл хотод Нур-Султаны нэрэмжит гудамж нээж, үүнийг зүлэгжүүлэх, явган хүний зам тавих, гэрэлтүүлэг хийхээр тохирсон. Одоогоор цар тахлын улмаас энэ ажил хойшлогдож байгаа ч цаашид хоёр улсын нийслэл хотын захиргаа энэхүү гудамжийг нээх ажилд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэдэгт найдаж байна. Үүнээс гадна, Элчин сайдын яамны зүгээс цаашид Талдыкорган хот (Алматы муж) болон Налайх дүүрэг (Улаанбаатар хот) хооронд ах, дүүгийн харилцаа байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурах ажлыг хангах ажиллахаар төлөвлөж байна. Энэ жил зохион байгуулагдах ажлуудын нэг болох Дорнод Казахстан муж болон Ховд аймаг хоорондын харилцааг зохицуулах санамж бичиг боловсруулах, «Өскемен-Өлгий» эсвэл «Өскемен-Ховд» чиглэлд бүс нутгийн агаарын нислэг нээх асуудлыг хэлэлцэх ажлыг дурдаж болох юм.

Энэ ташрамд Монголын бизнес эрхлэгчдийг энэ оны 7-р сарын 13-14-ний өдрүүдэд Нур-Султан хотод мөн 7-р сарын 28-29-ний өдрүүдэд Костанай хотод болох “Jana Dala/Green Day 2022” олон улсын мэргэжлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

– 2021 онд Казахстан-Монголын хооронд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хэрхэн хөгжсөн тухай?

2021 оны 1-11-р сард хоёр талын худалдааны эргэлт 50,7 сая. доллар үүнээс экспорт 48,4 сая. доллар импорт 2,30 сая. доллар хүрсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд COVID-19 цар тахлын улмаас худалдааны эргэлт нэлээд буурсан үзүүлэлттэй байна. Мэдээж энэ үзүүлэлт талуудын эдийн засгийн бололцоог бүрэн харуулахгүй байна. Монголын гадаад худалдаанд Казахстан Улс нетто-экспортлогч хэвээр байгаа.

Хоёр улсын Засгийн хоорондын комисс ажиллаж байна. Комиссын хуралдааны 8-р хуралдаан 2020 оны 11-р сарын 25-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Энэ оны эхний хасагт 9-р хуралдааныг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

Казахстаны «Symbat Engineering» болон Монголын «Эрдэнэс Алт ресурс» ХХК алт, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх асуудлыг судалж байгаа. 2019 оны 6-р сарын 3-нд эхэлсэн «SCAT» компанийн «Нур-Султан – Улаанбаатар» чиглэлд мөн 2020 оны 9-р сарын 28-нд хэрэгжиж эхэлсэн «Хүннү Эйр» компанийн «Улаанбаатар – Алматы» чиглэлийн тогтмол шууд нислэгүүдийг цар тахлын дараа сэргээх ажил хийгдэж байна.
Өнгөрсөн жил Кызылорда хотод арьс, ноос боловсруулах хамтарсан аж ахуйн нэгж байгуулах асуудлаар талууд цахим уулзалтууд хийсэн юм. Энэ жил Кызылорда мужийн захиргааны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, хэлэлцээр хийнэ гэсэн хүлээлт бий.

2021 онд Тэтгэврээр хангах тухай БНКазУ, Монгол Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх хамтарсан ажлын хэсгийн 4 удаагийн цахим хурал болж өнгөрлөө. Одоо талууд уг хэлэлцээрийг дотооддоо хэлэлцэх ажлыг хийж байна.

Хөрөнгө оруулалтын салбарын хувьд 2021 оны 4-р сарын 23-нд болсон «Kazakh Invest» үндэсний компани» ХН болон Монгол Улсын зохицуулагч агентлаг – Үндэсний хөгжлийн газрын хооронд хөрөнгө оруулалтын бодлого болон хөрөнгө оруулалт татах чиглэлд хийсэн онлайн уулзалтыг дурдаж болох юм. 2021 оны 12-р сарын 2-нд болсон «Almaty Investment Forum-2021» олон улсын хөрөнгө оруулалтын форумд Үндэсний хөгжлийн газар болон МУ-ын ГХЯамны төлөөллүүд цахим хэлбэрээр оролцсон нь хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагааны нэг жишээ юм.

2021 оны 7-р сарын 21-нд «Самурык-Казына» үндэсний баялагийн сан» ХН болон УИХ-ын гишүүдийн хооронд үндэсний баялагийн сан байгуулах асуудлаар онлайн уулзалт болж өнгөрлөө. 2021 оны 9-р сарын 14-нд ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр БНКазУ-ын Аж үйлдвэр, дэд бүтцийн яамны Тээврийн хорооны Тээврийн дижитал менежментийн хэлтэс болон МУ-ын ЗТХЯамны Тээврийн бодлого хэрэгжүүлэх газрын хооронд цаасан зөвшөөрлийн бланкийг цахим хэлбэрт шилжүүлэх асуудлаар цахим хурал болсон.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун тэргүүтэй томоохон бүрэлдэхүүн 2021 оны 10-р сарын 20-22-ны өдрүүдэд Нур-Султан хотод болсон «KazAgro-2021» олон улсын газар тариалан, хөдөө аж ахуйн үзэсгэлэн, «KazFarm-2021» мал аж ахуй, мах, сүүн бүтээгдэхүүний үзэсгэлэнд оролцож, “KazBeef” үхрийн махны үйлдвэрийн ажилтай танилцаж, Казахстаны Хөдөө аж ахуйн сайд Е.Карашөкеевтэй уулзсан нь хөдөө аж ахуйн хоёр талт харилцааг урагшлуулах түлхэц боллоо.

Казахстаны тал хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд монголын туршлагаас суралцах сонирхолтой байдаг. Үүний хүрээнд өнгөрсөн жил 11, 12-р сард Казахстаны Хөнгөн үйлдвэрийн холбоо болон Монголын Ноос ноолуурын холбоо, БНКазУ-ын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам болон монголын талын хооронд хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг хамтран урагшлуулах асуудлаар онлайн уулзалт зохион байгуулагдав.

– Дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Элчин сайдын яамны зүгээс хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Казахстан болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан хамгийн түрүүнд хоёр орны тэргүүн нарын хооронд мөн Гадаад харилцааны сайд нарын хооронд харилцан мэндчилгээ солилцох ажил хийгдэж байгаа.

Мөн энэ жил Улаанбаатар хотод энэхүү ойг тохиолдуулан Эрдэм шинжилгээ- практикийн бага хурал, фото зургийн үзэсгэлэн зохион байгуулах мөн Казахстаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд М.Тлеубердийн энэхүү 30 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний нийтлэлийг нийтлэн гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулна.

– Ерөнхийдөө Казахстан Улсын зүгээс хилийн чанад дахь казах иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг вэ?

Монгол Улсад гадаадад амьдардаг казах иргэдийн хамгийн их хэсэг төвлөрөн оршин суудаг бөгөөд Элчин сайдын яам тэдгээр иргэдийг түүхэн нутагтайгаа харилцаа холбоог бэхжүүлэх хүрээнд эрчимтэй ажиллаж байгаа.

Тухайлбал, Монголд амьдардаг казахуудын эх хэл, соёл, ёс уламжлалыг хадгалахад дэмжлэг үзүүлэх тухай Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл ТББ-ын Тэргүүн Н.Тлеухантай цаг үргэлж ярилцаж, уулзалт зохион байгуулдаг. Үүний үр дүнд Улаанбаатар хот дахь Идэр их сургуульд казах хэлний анги нээх асуудал судлагдаж байгаа.

Түүнчлэн Монгол Улсад амьдардаг казах иргэдийн төлөөлөлтэй тухайлбал, «Отандастар Сан»-гийн Өлгий хот дахь албан төлөөлөгч О.Хабсатар, Ховд, Дархан, Шарынгол, Эрдэнэт зэрэг хотууд дахь Нутгийн зөвлөлийн гишүүдтэй онлайн хэлбэрээр дугуй ширээний уулзалт зохион байгуулагдаж, гадаад орнуудаас шилжин суурьших хүсэлтэй иргэдэд Казахстаны төр засгийн зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон бусад шаардлагатай хөтөлбөрийн тухай мэдээлэл өгсөн.

Элчин сайдын яамны санаачилгаар Улаанбаатар хотод «Ахмадын зөвлөл»-ийн анхны уулзалт болж, үндэсний үнэт зүйлийг сурталчлан таниулах чиглэлд санал солилцож, энэ оны 4-р сараас эхлэн Элчин сайдын яам «Отандастар сан» -тай хамтарч Монгол Улсад оршин суудаг казах иргэдийн эх хэлээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүднээс казах хэлний онлайн курсыг хэрэгжүүлсэн болно.

Улаанбаатар хотод казах иргэдийн төлөөллүүдийн нэг болох «Turan World» ХХК-ийн тэргүүн А.Ерболатын санаачилгаар мөн Казахстаны Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр «Амьдралын эх булаг» хэмээх цус хандивлах сайн үйлсийн аян болж өнгөрлөө. Аянд Улаанбаатар хотод амьдардаг казах иргэд мөн Элчин сайдын яамны ажилтнууд идэвхтэй оролцлоо.

Асуултад хариулсан явдалд баярлалаа!

Мэдээ, мэдээлэл

2 хүүхдийн ээж Б.Батчимэгт амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье

Published

on

Бидний найз халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь эд хийж бүтээх 31 насандаа буюу 2014 оноос 2 бөөр нь архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ оноштой эмчлэгдсэн боловч өвчин хүндэрч бөөрний үйл ажиллагаа зогсож бусад эд, эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг нь алдагдуулж яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Иймд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 58.500 доллар буюу 183.105.000 төгрөг болох юм.

Та бүхний халуун сэтгэлийн дэмээр эмчлэгдэх боломжтой тул хүсэл мөрөөдлөө бүтээн, хайртай бүхнийхээ төлөө зүтгэх амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье.

Та бүхний үйлс ариун байх болтугай.

Хандивын данс: Хаан банк 5041601860, Хас банк 5000604358 /Б.Батчимэг/

Дэлгэрэнгүй байдлаар: Халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь 2014 оноос бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэлтэй \Glomerulonephrit\ оношлогдож Улсын I төв эмнэлгийн хяналтад орж тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч өвчин хүндэрч 2018 оноос бөөрний үйл ажиллагаа сүүлийн V дугаар үе шат буюу 5-10% болж буурч яаралтай заалтаар аппаратад орж эхэлсэн.

Мөн онд эмч нарын зөвлөгөөнөөр орж дээрх өвчин хүндэрч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 85% хөдөлмөрийн чадвар алдсан тул группд гаргасан.

Тус хугацаанд тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч хяналтын шинжилгээгээр өвчин хүндэрч бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ онош нь бөөрний үйл ажиллагааг зогсоож бусад эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайнд нөлөөлж үйл ажиллагааг нь алдагдуулж байх тул эмч нарын шийдвэрээр яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Тархиа үр дүнтэй ашиглая лекцэнд урьж байна

Published

on

Баян-Өлгий аймагт Монголын Оюун Ухааны Академийн франчайз салбар нээгдэж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” лекцээ хүүхэд, залуус, эцэг эхчүүдэд хүргэнэ.

Та бүхнийг 3 сарын 15-ны 19:00 цагт М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт хөгжимт драмын театрт хүртэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 9597-4848 (Altai Academy)

 

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Элчин сайд Жалгас Адилбаев сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв:

Эрхэм хүндэт найз нөхөд өө!

Цагаан сарын баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу!

Сар шинийн баяр нь Монголын ард түмний уламжлал, ёс заншлыг харуулсан урт хуугааны туршид уламжлагдаж ирсэн эртний баяр билээ. Энэхүү өдөр бидэнд баяр хөөр, итгэл найдвар бэлэглэж өвлийн улирал удаан хүлээсэн урин дулаан хаврын улирлаар солигддог мөч юм.

Цагаан сарын баяраар ах дүү, төрөл төрөгсөддөө бараалхаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх, мөн нийгмийн гишүүн бүр өөрийгөө ард түмэн, найрсаг хамт олны нэг хэсэг гэдгээ мэдрэхийн тулд цугларах нь Монголын ард түмний онцгой уламжлал билээ.

Шинэ ондоо Та бүхэн аз жаргал, ойлголцол, эв нэгдэл, сайн сайхан, эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Найрсаг Монгол түмэндээ хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Хүндэтгэсэн,

Бүгд Найрамдах Казахстан Улсаас
Могнгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Жалгас Адилбаев


Қазақстан Республикасының Моңғолиядағы Төтенше және Өкілетті Елшісі Жалғас Әділбаев мырза Шаған мерекесіне құттықтау жолдады.

Құрметті достар!

Шаған мерекесіне орай шын жүректен жылы лебізді құттықтауымды қабыл алыңыздар!

Шаған мерекесі – моңғол халқының ең жақсы салт-дәстүрлері мен әдет-ғұрыптарын жинақтаған ежелден сақталып келе жатқан көне мереке. Осы күні айналамыз қуанышқа толып, қақарлы қыс мезгілін көптен күткен көктем алмастырады, сондай-ақ онымен бірге ең жарқын үміттердің есігі ашылады.

Шаған мерекесін тойлау кезінде туған-туыстары мен достарын аралап, ақ айдың басталуымен құттықтауы, қоғамның әрбір мүшесі өзін үлкен ел мен тату ұжымның бір бөлігі ретінде сезінуі үшін бас қосуы – моңғол халқының ерекше дәстүрі.

Осы мерекелі күндерде туыс пен достарыңыз жүректеріңізді жылылық пен қуанышқа бөлеп, шаңырақтарыңызға келісім мен өзара түсіністік, бақыт пен оң өзгерістер әкелсін.

Бауырлас Моңғолия халқына шын жүректен бейбітшілік, мейірімділік, қуаныш, гүлдену және амандық тілеймін!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Құрметпен,

Қазақстан Республикасының Моңғолиядағы
Төтенше және Өкілетті Елшісі
Жалғас Жұмаұлы Әділбаев

Continue Reading
Advertisement

Бізге жазылыңыз

Сөзге тиек

Дерек1 year ago

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды, деп хабарлайды qazradio.fm Ақорданың баспасөз қызметіне сілтеме жасап. Түркі мемлекеттері ұйымының...

Дерек1 year ago

Айдағы Үндістанның станциясы «ұйқы» режиміне көшеді

05 қыркүйек, KAZNEWS. Айдың бетінде күн батып, түн басталған кезде Үндістанның қондырғыш станциясы мен өздігінен жүретін станциялары «ұйқы» режиміне көшеді....

Дерек1 year ago

Кристиан Бэйл батыс Моңғолияға саяхаттады. #Бэтмэн😀

24 шілде, KAZNEWS. Жоғарғы суреттегі азамат әйгілі актер Кристиан Бэйл. Ол шілде айында батыс Моңғолияда саяхаттап, көшпенділердің салт дәстүрімен танысып...

Дерек2 years ago

Футзалдан ел біріншілігіне қатысқан футболшылардың орташа жасы – 23 де

6 сәуір, KAZNEWS. Моңғолия Президентінің қолдауымен Дорноговь аймағының Сайншанд қаласында ұйымдастырылған футзалдан 21 аймақтар арасындағы «Ұлттық кубок-2023» ел біріншілігі аяқталды. ...

Дерек2 years ago

Таба аласыз ба? Моңғолияда ілбіс суретке түсіп қалды

Ұлыбританиялық DailyMail басылымы америкалық фотограф Макса Воның суретін жариялады. Суретте Алтай тауларының тау-тасты шатқалында сирек кездесетін ілбіс түсірілген. Ерекше ілбісті...

Дерек2 years ago

1903-2023 жыл аралығындағы қоян жылында есте қалған оқиғалар

06 қаңтар, KAZNEWS. Қоян жылы– барыс жылынан соң, ұлу жылынан бұрын келетін мүшел есебінің төртінші жылы. Қоян қазақтың шаруашылық тарихында...

Дерек2 years ago

Жылдың үздік 10 оқиғасы – KAZNEWS

24 желтоқсан. KAZNEWS ақпараттық агенттігі жыл сайын «Жылдың үздік 10 оқиғасын» анықтауды дәстүрге айналдырған. Агенттіктің көзқарасы бойынша 2022 жылдың үздік...

Дерек2 years ago

Тұрды Төлекенұлы туралы деректі фильм жарыққа шықты

04 желтоқсан, KAZNEWS. Көрнекті мемлекет және қоғам қайраткері, Қобда беті қазақтары (Монғолия) арасынан мемлекеттік лауазым атқарған алғашқы қайраткерлердің бірі Тұрды...

Басты назарда