Connect with us

Мэдээ, мэдээлэл

Казахстан, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна

Published

on

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. Хоёр улсын найрсаг, дотно дипломат харилцааны илрэл бүхий энэхүү ойг тохиолдуулан уншигч та бүхэнд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевийн ярилцлагыг хүргэе.

Эрхэмсэг Ноён Элчин сайд аа, 2021 оны 1-р сарын 22-ны өдөр Казахстан болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. Өнөө үед хоёр талт харилцаа ямар түвшинд хүрсэн талаар бидэнтэй хуваалцана уу. Хоёр улсын харилцаа холбооны хөгжлийн одоогийн нөхцөл байдал болон хэтийн төлөвт та ямар үнэлгээ өгөх вэ?

– 1992 оны 1-р сарын 22-нд Казахстан болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. Өнөөдөр хоёр талт харилцаа тогтвортой хөгжиж байгаа. Мөн хоёр талт харилцаанд идэвхтэй байдал ажиглагдаж байна. 2019 оны 10-р сарын 10-12-ны өдрүүдэд Казахстан Улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн асан П.Жасрайн албан ёсны айлчлал (1994 оны 12-р сар), Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын саммит болон “ЭКСПО” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсноос хойш (2017 оны 6-р сар) анхны өргөн хүрээг хамарсан гүн ач холбогдолтой айлчлал байлаа. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч – Улсын тэргүүн Н.Назарбаевт бараалхаж, БНКазУ-ын Ерөнхий сайд А.Маминтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд олон жил хуримтлагдсан хоёр талт харилцаанд тулгамдаж буй чухал асуудлууд шийдлээ олж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хамарсан олон салбарыг хамтран хөгжүүлэхээр тохиролцсон билээ. Энэ жил БНКазУ-ын Ерөнхий сайд А.Мамины Монгол Улсад хийх хариу айлчлалын зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Тиймээс хоёр улсын харилцааны хөгжлийн хэтийн төлвийг өргөн хүрээнд харж байна. Хоёр талт өндөр дээд түвшний улс төрийн харилцаа, парламент хоорондын харилцаа, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хот хоорондын ах дүүгийн харилцаа болон хоёр талт төрийн байгууллагууд хоорондын харилцааг талууд гар нийлүүлэн хөгжүүлэх боломж дүүрэн байгааг дурдмаар байна.

Казахстан-Монголын харилцааны цаашдын хөгжлийг Жалгас Жумаевич та хэрхэн харж байна вэ? Дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд талууд юу хийх ёстой вэ?

– Казахстан болон Монголын харилцааны цаашдын чиг хандлагыг улс төрийн өндөр дээд уулзалтуудын давтамж, парламент хоорондын (нэн ялангуяа эдийн засаг, аюулгүй байдал болон хөрөнгө оруулалтын байнгын хороодын харилцаа) болон бусад холбогдох байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагаа болон худалдаа эдийн засгийн үйл ажиллагааны өсөлт тодорхойлно. Миний бодлоор Казахстан-Монголын харилаа нь хөгжлийн шинэ шатанд гарах учиртай. Үүний тулд өндөр дээд түвшний харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Казахстан Улсад айлчлана гэсэн хүлээлттэй байгаа (Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан Улсад 2007 онд төрийн айлчлал хийсэн бол БНКазУ-ын Ерөнхийлөгч 2008 онд хариу айлчлал хийсэн). Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын бүлгийн харилцан айлчлалууд хийгдсэн хэдий ч хууль тогтоох дээд байгууллагуудын удирдлагын харилцан айлчлал сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй билээ.
Энэ жилийн хувьд хоёр талт Гадаад харилцааны яам хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах ажил байна. Энэ ажлыг зохион байгуулахад 2020 оны 10-р сарын 14-нд цахим хэлбэрээр болсон БНКазУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Н.Арыстанов болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын уулзалт гол түлхэц боллоо.
2019 оны 10-р сарын 10-12-нд хоёр улсын Ерөнхий сайд нарын тохиролцсоны дагуу Казахстаны үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгуулах ажил тэргүүний зорилт хэвээр байна. Энэ жил коронавирус цар тахлын халдварын тархалт буурч, нөхцөл байдал хэвийн байдал руу шилжвэл Казахстаны Гадаад худалдааны танхимын удирдлага дор ээлжит Бизнес форумыг зохион байгуулахад бэлэн байна.
Өнөөдөр Казахстан Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг (CICA) даргалж байна. Тус байгууллагын хүрээнд элсэн шуурга болон газрын доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нь Казахстан, Монголын экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхэд нь ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. CICA-гийн хүрээнд бусад салбарт Монгол Улсын зүгээс идэвхтэй оролцохыг үүгээр уриалж байна.
Элчин сайдын яам БНКазУ-ын иргэдэд консулын үйлчилгээг үзүүлж, тэдний эрх ашигийг хамгаалах ажлыг тогтмол явуулж байна. Гэсэн хэдий ч Монголын казах иргэд ихээхэн суурьшдаг Баян-Өлгий, Ховд аймгууд нь Улаанбаатар хотоос их зайд оршдог тул эдгээр аймгуудад Казахстаны Консулын газар нээх эсвэл Өргөмжит консул томилон ажиллуулах шаардлага аль хэдийн бий болсон байна. Тухайлбал, Казахстаны нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, харин Алматы хотод Консулын газар ажиллаж байна.
Соёл-хүмүүнлэгийн хамтын салбарын хувьд 2021-2022 онд Монголд Казахстаны соёлын өдрүүд мөн Казахстанд Монголын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай хоёр улсын ерөнхий сайдуудын тохиролцоог хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах шаардлагатай.

Саяхан Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев БНКазУ-ын 7 дахь ээлжит Парламент Мажилисийн гишүүдийн өмнө үг хэллээ. Энэ удаа Казахстаны Ерөнхийлөгч ямар санаачлага дэвшүүлсэн бэ?

– Та бүхний мэдэж байгаагаар энэ оны 1-р сарын 15-нд БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаев Казахстаны Парламент Мажилисийн 7 дахь удаагийн чуулганы нээлтийн үеэр гишүүдийн өмнө үг хэлж, хэд хэдэн шинэ санаачлага дэвшүүлж, Казахстаны улс төрийн шинэчлэл, ардчилсан үйл явцыг эрчимжүүлэх бодлогод тулгуурласан Ерөнхийлөгчийн улс төрийн шинэчлэлийн 3 дахь багцыг зарлав.
Тэрбээр Ерөнхийлөгч К.Токаев өөрийн санаачлагандаа ард түмний амьдралын чанарыг сайжруулах ажлыг нэн тэргүүнд тавьж, ард иргэд төрөөс зохиомол бус бодит үр дүнг хүлээж байгааг мэдэгдсэн. Ард иргэд эдийн засгийн болон нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд үр ашигтай байхыг хүсдэг.
Ард иргэдийн эрх ашгийг хамгаалахгүйгээр нийгэм-эдийн засаг тогтвортой хөгжих боломжгүйг цохон тэмдэглэв.

Тэрээр Ерөнхийлөгч дараах санаачлалыг дэвшүүлсэн билээ.
1. Хуулийн засаглалыг хөгжүүлэх, иргэдийн эрх баригчдад итгэх итгэлийг бэхжүүлэхийг тулд бүхий хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
2. Нийгмийн бүтээмжтэй бодлого нь хүчирхэг, хүртээмжтэй нийгмийг бий болгох гол хэрэгсэл болох нь.
3. Үндэсний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхгүйгээр иргэдийн сайн сайхан байдлыг хангах боломжгүй юм. Засгийн газар эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн контрциклын макро эдийн засгийн бодлого баримтлах ёстой.
4. Улс орны газар нутаг, орон зайн хувьд тэнцвэртэй хөгжлийг хангах шаардлагатай байна. Ингэхэд бүх бүс нутгийг эдийн засгийн нэг орон зайгаар холбосон хамгийн чухал салбаруудыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, тээвэр, эрчим хүч болон дижитал дэд бүтэц.
5. Казахстан дахь шинэчлэлийн гол чиглэлүүдийн нэг бол улс төрийн шинэчлэл юм. Улс төрийн намуудын Парламент Мажилист сонгогдох босго хувийг 7%-иас 5% болгож бууруулах шаардлагатай. Тэрээр БНКазУ-ын Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах цаг болсныг тэмдэглэж, энэхүү журам нь хууль ёсны дагуу бүртгэлтэй намуудыг ирэх сонгуульд оролцох урам зориг өгөхөөс гадна улс орны улс төрийн өрсөлдөөнийг хөгжүүлэхэд ач холбогдолтой хэмээн дурдав. Энэхүү санаачилга нь төрийн бодлого явуулахад хүн амын санал бодлыг харгалзан үзэхэд боломж олгоно. Түүнчлэн ирээдүйд намын гишүүдийн нэрсийн жагсаалт болон үүнтэй холбоотой бусад арга хэмжээнүүдийг цахим хэлбэрээр зохион байгуулж болох тухай хэлэв. Үүний тулд цахим засгийн газрыг ашиглах давуу талыг тэмдэглэв.
6. Иргэний нийгмийн төлөөлөгчдийн идэвхийг нэмэгдүүлэх, залуучуудын бодлогыг боловсронгуй болгох мөн буяны үйл ажиллагааг дэмжих.
7. Гол зорилгуудын нэг – хүний эрхийг цогцоор нь хамгаалах. Иймд иргэдэд сонголт хийх эрх чөлөөг олгох нь чухал билээ. Дэлхийн практикийг харваас аливаа сонгуулийн үр днтэй санал нийлэхгүй байх эсвэл бүх нэр дэвшигчдийг эсэргүүцэж байгаагаа хуулийн дагуу илэрхийлэх хүний эрх өргөн тархсан байдаг. Яг үнэндээ, өөр санал бодолтой эсвэл бүх зүйлийн эсрэг санал өгөх гэсэн ойлголт бидний хувьд ч гэсэн хэвийн байх ёстой. Иймд бүх шатны сонгуулийн санал авах хуудсанд “бүгдийг нь эсэргүүцэж байна” гэсэн бичиг нэмж оруулах нь зүйтэй.

Казахстан-Монголын хооронд худалдаа эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хэр урагшилж байна?

– 2020 оны 11 дүгээр сарын 25-нд хоёр талт Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёлын тухай Засгийн газар хоорондын 8 дугаар хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар талууд хоёр талт худалдааны хэмжээ, өнөөгийн байдлын тухай хэлэлцэж худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, төрөлжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Казахстаны талын мэдэээллээр, 2020 оны 1-11 дүгээр сард хоёр талт худалдааны эргэлт 47,6 сая ам.доллар /экспорт 46,5 сая ам.доллар, импорт 1,04 сая ам.доллар/. Мэдээж эдгээр үзүүлэлт нь хоёр орны худалдааг урагшлуулах боломжийг харуулсан тоо биш юм. Иймд талууд худалдааны эргэлтийг сайжруулах мөн нийлүүлэх бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах тал дээр анхааран ажиллахаар тохиров. Цар тахал намдсаны дараа хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зорилгоор Казахстан болон Монголд зохион байгуулагдах хөрөнгө оруулалтын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэрэгт харилцан оролцохоор талууд тохиролцов.

Харин хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжсөн гэж хэлэх боломжгүй. Өндөр дээд түвшний хэлэлцээр, протоколд хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны тухай яригддаг боловч практикт хамтын ажиллагаа маш сул байна. Тухайлбал, Монгол Улсад Алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн хүрээнд Казахстаны зүгээс дэлхийн шинжээчид болон алт үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрсөн нарийн технологио монголын талд өгөхөө бэлэн. Энэ хүрээнд Монгол Улсад Алт цэвэршүүлэх үйлдвэр барих түүнийг ашиглалтад оруулах тухай хэлэлцээрт 2019 оны 10-р сарын 11-нд Нур-Султан хотод хоёр улсын Ерөнхий сайд нарын өмнө «Symbat Engineering» ХХК болон «Эрдэнэс алт ресурс» компанийн төлөөллүүд гарын үсэг зурсан. Харамсалтай нь энэ төсөл баримт бичиг хэвээр үлдээд 1,3 жилийн хугацаа өнгөрлөө. Энэхүү үйлдвэр баригдвал казахстаны тал үйлдвэрийн өөрийн өртөг болон үйлдвэр барих зардлыг 5 жилийн хугацаанд нөхөж авах технологийн хөрөнгө оруулалтыг монголын талд өгнө гэсэн үг.

Үүнтэй холбогдуулан хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх зорилгоор «Kazakh Invest» үндэсний компанийн хөрөнгө оруулалт татсан туршлага, хөрөнгө оруулалттай холбоотой Казахстанд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, цаашид харилцан хамтын ажиллагаа тогтоохыг санал болгож байна.

Казахстаны тал монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүд дээр ажиллахад бэлэн байдаг. Иймд «Астана» олон улсын санхүүгийн төвийн Ногоон санхүүгийн төв болон Монголын Тогтвортой санхүүжилтийн холбооны хамтарсан «ногоон» санхүүжилтийг хөгжүүлэх хамтын ажиллагааг энд дурдаж болох юм.

Хоёр орны хооронд олон салбарт тухайлбал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт үр ашигтай хамтын ажиллагаа хөгжиж байна. Иймд хоёр талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд Казахстаны тал чухам аль салбарыг тэргүүлэх чиглэлд тавьдаг вэ?

– Хоёр талт харилцааг тэр дундаа худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг эрчимтэй урагшлуулахын тулд талууд юуны түрүүнд тээвэр ложистикийн харилцааг шийдэх ёстой. Үүнд «Хүннү Эйр» компанид 2020 оны 6-р сарын 5-нд «Улаанбаатар-Алматы» чиглэлд олон улсын агаарын тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгож, түрүү жилийн 9-р сард уг нислэг нээгдэж, нэг хоёр удаагийн нислэгээр Алматы хотод гацсан Монголын иргэд эх орондоо ирсэн. Цар тахлын дараа нөхцөл байдал хэвийн байдалд шилжсэний дараагаар Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийг бүрэн хэрэгжүүлснээр улс төр, худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх хөшүүрэг болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Транзит тээврийн боломжийг өргөн ашиглахын тулд хамгийн дөт, оновчтой ложистикийн чиглэлийг хамтран эрэлхийлэх, тэр дундаа «Цагааннуур-Ташанта-Риддер-Өскемен» чиглэлд шороон зам ашиглах нь ирээдүйд орос, монгол болон казахстаны талуудад харилцан ашигтай. 2020 оны 11-р сарын 16-наас хойш сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногт Оросоос Монгол руу дээрх чиглэлд түлш тээвэрлэдэг том оврын машины тээвэрлэлт үүний томоохон нотолгоо болж байна.

2020 онд гарсан цар тахлын сөрөг үр дагаврыг үл харгалхан Казахстан-Монголын хооронд худалдаа эдийн засгийн харилцааг урагшлуулах чиглэлд том ажил зохион байгууллаа. Жишээ нь, 2020 оны 6-р сарын 30-нд мөн 12-р сарын 21-нд Тэтгэврээр хангах тухай БНКазУ болон Монгол Улсын хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх тухай шинжээчдийн багийн 5,6-р ээлжит хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, уг баримт бичгийн ихээхэн хэсгийг талууд хэлэлэж дууслаа. «Kazakh Export» хувьцаат нийгэмлэг нь Казахстанд үйлдвэрлэсэн төмөр замын бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг Монголын төмөр замын байгууллагуудтай ярьж байна. Евразийн Эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудлыг судлах зорилгоор хамтарсан судалгааны баг байгуулахыг Казахстаны тал дэмжсэн. Манай орнууд ЕЭХ-ны хүрээнд хоёр талт нягт хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой. 1993 онд гарын үсэг зурсан Авто тээврээр олон улсын зорчигчид, ачаа тээвэрлэх тухай БНКазУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахал гарахаас өмнө «Өлгий-Караганды», «Өлгий-Алматы» чиглэлд олон улсын зорчигч тээврийн ажил идэвхтэй хэрэгжсэн. Энэ ажил цар тахлын нөхцөл байдлын дараа дахин үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орон хөдөө аж ахуйн салбарт нэн ялангуяа газар тариалан, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо дүүрэн билээ.

2020 онд бүтэн жилийн хугацаанд хоёр талын холбогдох төрийн байгууллагууд өндөр дээд айлчлалын үеэр гарын үсэг зурах хэлэлцээр, баримт бичгүүдийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Монголд малын арьс шир, ноосыг дахин боловсруулах туршлага нь Казахстаны талын сонирхлыг татдаг. Монголын хонины арьс, ноос боловсруулах туршлатай танилцах зорилгоор Казахстаны Хөдөө аж ахуйн яам тэргүүтэй хэд хэдэн төрийн байгууллага болон холбогдох аймгийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд айлчлахаар төлөвлөж байна. Ирээдүйд Монголын арвин туршлагад үндэслэн Казахстаны Кызылорда хотод арьс шир, ноос боловсруулах үйлдвэрийг монголын талтай хамтарч барина гэж найдаж байна.

Монголын Мал эмнэлгийн ерөнхий газартай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн (2019 оны 10-р сарын 10-нд Нур-Султан хотод гарын үсэг зурсан) хүрээнд хамтын ажиллагааг урагшлуулахын тулд монгол орон шүлхий болон бусад малын өвчнөөс ангид бүс болохыг тодорхойлох Олон улсын эпизоотикийн товчооны гэрчилгээг авахад тал бүрийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн.
Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Талдыкорган хот болон Налайх дүүргийн хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай санамж бичиг боловсруулах ажлыг дэмжиж байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойг тохиолдуулан монголын ард иргэдэд хандаж юу хэлэх вэ?

– 2021 ондоо нийтээрээ эрүүл энх, аз жаргалтай, эв нэгдэлтэй байхыг хүсье. Үхэр жилдээ Монголын нийт ард иргэд амжилт бүтээлээр дүүрэн байж, цар тахал намдаж, сайхан цагтай золгохын ерөөлийг дэвшүүлж байна.

– Бидэнтэй ярилцсан Элчин сайд Танд баярлалаа!

Advertisement


Мэдээ, мэдээлэл

Элчин Сайд монгол судлаач эрдэмтэдтэй уулзав

Published

on

Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол улсаас БН Казахстан улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Баттулгатай уулзав. Уулзалтын үер академийн ерөнхийлөгч Д.Кыдырали Монгол улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтарсан үйл ажиллагаа, судалгааны үр дүнгийн тухай, мөн энэ жил хэрэгжүүлэх шинэ төслүүдийн талаар танилцуулан, илэн далангүй ярилцаж санал солилцов.

Талууд дэлхийг хамаарсан цар тахалаас болж Монгол улсад гүйцэтгэгдэхээр төлөвлөсөн археологийн судалгаанд түр саад учирсан боловч цахим хэлбэрээр эрдэм шинжилгээний хамтарсан бага хурлуудыг зохион байгуулж, шинэ судалгааны ном бүтээлүүдийг хэвлэн гаргасан явдалд сэтгэл хангалуун байгааг дурдав. Ялангуяа Алтан ордон улсын 750 жилийн ойн арга хэмжээний хуралд монголч эрдэмтэдийн оролцож тавьсан илтгэлүүд болон энэ сэдвээр нийтлэгдсэн ном зохиолууд олны хүртээл болсоныг талууд онцлов.

Академийн ерөнхийлөгч Д.Кыдырали мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөөний 1300 жилийн ой, Алтан ордон улсын 750 жил, суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч Абайн Кунанбайн 175 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хэрэгжсэн төслүүдэд хамтран ажиллаж байгаа Монгол улсын эрдэмтэн судлаач нарт гүн талархалаа илэрхийлэв. Мөн цаашдаа мэргэн сайд Тоньюкукийн цогцолборыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд хамтарч бүртгүүлэх талаар санаачилга гарган, талууд ойрын ирээдүйн хамтын ажиллагааны тухай, мөн Монгол улсад Чингис хааны музей байгуулах үйлсэд харилцан дэмжлэг үзүүлэх болон энэ жил ёслон тэмдэглэгдэх Бүгд Найрамдах Казахстан улсын тусгаар тогтнолын 30 жил, Монгол улсын 100 жил, Хүннү гүрний эзэн Модун шаньюй хааны ор суусны 2230 жилийн ойн баярын арга хэмжээнүүдийг хамтарч тэмдэглэх, монгол судлаач эрдэмтэдийн бага хурал зохион байгуулах тухай санал солилцов. Энэ жил зууны улиралд Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтарч Архангай аймгийн нутаг дэвсгэрт оршдог Номгон тахилын онгон цогцолборт, мөн Монголын музейтэй хамтарч Хэнтий аймгийн нутагт оршдог Гүнбүрд дундад зууны дурсгалт газарт археологийн малтлага судалгаа явуулахаар бэлтгэл ажлаа хангах талаар талууд тохирлцов.

Уулзалтын арга хэмжээнд Монгол улсаас БН Казахстан улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Дамба, Монгол улсын соёлын элч А.Тойшанулы, Олон улсын Түрэг академийн байнгын нарийн бичгийн дарга А.Кесикбаев нар оролцов.

Монгол улсын соёлын элч А.Тойшанулы

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Көңіл айту

Published

on

Көңіл айту

Қазақстан Республикасының Моңғолиядағы Елшілігі осы елдегі қазақ қауымына таныс, Баян-Өлгийдегі белгілі қазақ басылымдарының бірі –«Моңғол-Заман» газетінің редакторы, танымал журналист, аудармашы, қазақ ақпаратының жанашыры – Асылбек Рахатұлының мезгілсіз қайтыс болуына орай қайғырып көңіл айтады.

Асылбек Рахатұлы Елшілікпен тығыз байланыста болып, біріге жұмыс жасап, бірқатар істер атқарған едік. Асылбек Қазақстанда да болып жатқан өзгерістерді үнемі қадағалап, Баян-Өлгий аймағының тұрғындарын өзекті жаңалықтармен таныстыруға ат салысты.

Марқұмның туған-туысқандарына, «Моңғол-Заман» газетінің редакция алқасына қайғыра көңіл айтамыз.

Асылбек Рахатұлының жарқын бейнесі әрқашанда жадымызда сақталады.

Қазақстан Республикасының Моңғолиядағы Төтенше және Өкілетті Елшісі Жалғас Әділбаев

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Мэдэгдэл: Хүндэт сонгогчид оо!

Published

on

2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр болох гэж буй БНКазУ-ын Парламент Мажилисийн сонгуульд намын жагсаалтын дагуу нэр дэвшигчдийг бүртгэх ажил энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр өндөрлөснийг мэдэгдэж байна.
Сонгуулийн Төв Комисст 5 нам бүртгүүлсэн ба нийт 312 нэр дэвшигч бүртгүүлснээс 19 нь «Ауыл» ардын ардчилсан намаас, «Nur Otan» намаас 126 хүн, «ADAL» намаас 16 хүн, «Ақ жол» Казахстаны Ардчилсан намаас 38 хүн харин Казахстаны Ардын намаас 113 хүн тус тус нэр дэвшүүлээд байгаа билээ.
Дээрх намуудын сонгуулийн хөтөлбөр болон нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор хүлээн авах боломжтой.
1. «Адал» нам https://adalpartiyasy.kz/
2. «Ақ жол» нам https://akzhol.kz/ru/
3. «Ауыл» нам https://auyl.kz/
4. «NurOtan» нам https://nurotan.kz/?lang=kz
5. Казахстаны Ардын нам(хуучнаар Казахстаны коммунист ардын нам) https://comparty.kz/author/central?lang=ru
Түүнчлэн Та өөрийгөө сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг Элчин сайдын яамны +976 11 345408 утасны дугаар болон ulaanbaatar@mfa.kz цахим шуудангаар холбогдон мэдэх боломжтой.
БНКазУ-ын Парламент Мажилисийн сонгууль 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Зайсангийн гудамж, 31/6 буюу Элчин сайдын яаманд байрлах Сонгуулийн 281 дугаар санал авах байранд орон нутгийн цагаар 8.00-20.00 хооронд явагдана.

Continue Reading

Моңғолияда

Б.Нурболат: “Хорвоо дэлхийн үр бүхэн ээж, аавынхаа дэргэд эрүүл энх байг”

Published

on

KAZNEWS – Facebook дэх “Сониучхан бяцхан хүүд минь Солонгон өнгөтэй ирээдүйг бэлэглээч” нэртэй бүлгэмийн нэгэн бичлэг олон эцэг эхчүүдийн зүрх сэтгэлийг хөглөжээ.
Нурболатын Мейрам нь 1 нас 10 сартайдаа баруун болон зүүн нүдний хорт хавдартай, баруун нүд нь уг хорт хавдрын улмаас хараагүй болсон гэж оношлогдон, сайхан сэтгэлт ах, эгч нарынхаа сэтгэлийн хандив, дэмжлэг, туслалцааны ачаар БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн эмнэлэг, Жинан хотын QILU эмнэлэгт эмчлүүлж, 2 дахь хагалгаагаа энэ сарын 18-ны өдөр /2020-01-18/ амжилттай давсан билээ. Цаашид удаан хугацаагаар явагдах хими болон бусад эмчилгээний эцэст мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын ачаар хоёр нүдний хорт хавдрыг амь насанд нь аюулгүй болгож, төрөлхийн хараагүй байсан баруун нүдэнд хараа орох магадлал өндөр гэсэн оноштойгоор одоо БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлэгт эмчилгээ үргэлжилж байна.


Энэ үеэр хүүгийн эцэг Б.Нурболатын Жинан хотын нэгэн автозамын явган хүний гарцад хүүхдээ тэврэн туслалцаа хүсэж буй хятад иргэнд тусалсан бичлэг олон эцэг, эхчүүдийн талархлыг хүлээжээ. Тэрээр өвчтэй хүүхдээ мөнгөгүйн улмаас эмчлүүлж чадаагүйгээс явган зорчигчдоос тусламж гуйж буй хятад иргэнд тусалсан тухайгаа “Хорвоо дэлхийн үр бүхэн ээж аавынхаа дэргэд эрүүл энх л байвал АЗ ЖАРГАЛ юм даа. Энэ хүмүүс бидэн шиг л зүрхэндээ гуниг тээж яваа болохоор туслахгүй өнгөрч чадахгүй юм билээ. Зүгээр л чаддаг зүйлээрээ жаахан ч гэсэн дэм болохыг хүслээ” гэжээ.

Бяцхан хүү Н.Мейрамын эцэг Б.Нурболат, ээж С.Сергүл нар энэ хугацаанд хүүгийн эмчилгээний зардалд чин сэтгэлээсээ хандив өргөж, туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст, түүнчлэн БНХАУ-ын Жинан хотын QILU хүүхдийн эмнэлгийн мэс заслын их эмч ХАН МИНГ ЛЕЙ болон Бээжингийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын их эмч ЖАОЖУН ЯАН нарт Facebook дэх “Сониучхан бяцхан хүүд минь Солонгон өнгөтэй ирээдүйг бэлэглээч” бүлгэмээр дамжуулан баярлаж, талархсанаас илэрхийлсэн байна.

Бяцхан хүү Б.Мейрамын хоёр нүдний хими болон бусад төрлийн эмчилгээ үргэлжилж байгаа бөгөөд хандив, туслалцаа үзүүлэх сайхан сэтгэлт хүмүүс түүний ээж С.Сергүлийн ХААН банк дахь 5058210200 дугаартай дансаар дамжуулан хандаж болох юм байна.
Сониучхан бяцхан хүү Н.Мейрамд Солонгон өнгөтэй ирээдүйг бэлэглэцгээе!

Continue Reading
Advertisement

Бізге жазылыңыз

Сөзге тиек

Әлемде2 days ago

Халықаралық Түркі академиясының басшысы Моңғолия елшісімен кездесті

05 наурыз, KAZNEWS. Халықаралық Түркі академиясының президенті Дархан Қыдырәлі Моңғолияның Қазақстан Республикасындағы Төтенше және өкілетті Елшісі Лувсангийн Баттулгамен кездесті. Кездесу...

Дерек5 days ago

«Отандастар қоры» КеАҚ Вице-Президенті Алғыс айту күніне құттықтау жолдады

Армысыздар, ардақты ағайын! Құрметті отандастар! Қазақстан Республикасының Тұңғыш Президенті – Елбасы Нұрсұлтан Әбішұлы Назарбаевтың Жарлығымен 5 жылдан бері айрықша құрметпен...

Әлемде1 week ago

Тарихтың сырлы үні – қазақ радиосы

Тарихтың сырлы үні – қазақ радиосы Қазақ радиосы — қазақтың өткен өмірінің жаңғырығы һәм қордалы сандығы. Қуанышы мен күйінішінің, тебіренісі...

Reuters Reuters
Әлемде2 weeks ago

ДДСҰ COVID-19 пандемиясының аяқталу мерзімін айтты

23 ақпан, KAZNEWS. Коронавирус инфекциясының жаңа түрінің пандемиясы 2022 жылдың басында аяқталады. Бұл туралы Дүниежүзілік денсаулық сақтау ұйымының (ДДСҰ) Еуропалық...

Дерек2 weeks ago

Тарихи тұлғалардың есімі қанша балаға қойылған?

18 ақпан, KAZNEWS. Казньюс ақпарат агенттігі моңғолияда балаға қойылған тарихи тұлғалардың есіміне қысқаша зерттеу жасап көрді.  Балаларға тарихи тұлғалардың есімдерін...

Дерек3 weeks ago

2021 жылғы қаңтар айында жарияланған ақпараттарға шолу ұсынамыз

16 ақпан, KAZNEWS. 2021 жылғы қаңтар айында жарияланған ақпараттарға шолу ұсынамыз.

Әлемде3 weeks ago

Мәскеуге жарты ғасырдан бері жаумаған қалың қар түсті

14 ақпан, KAZNEWS. Ресей астанасы Мәскеуге жарты ғасырдан бері жаумаған қалың қар түсіп жолдар жабылып, рейстер бөгеліп қалды. Cоның салдарынан...

Дерек4 weeks ago

2021 жыл атаулы күндерге толы

8 – ақпан, KAZNEWS. 2021 жылы атаулы күндерге толы болмақ. Бұл даталарды атап өту ең алдымен халық мұрасын, құндылықтарын, танымал...

Басты назарда