Connect with us

Мэдээ, мэдээлэл

Казахстан, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна

Published

on

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. Хоёр улсын найрсаг, дотно дипломат харилцааны илрэл бүхий энэхүү ойг тохиолдуулан уншигч та бүхэнд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевийн ярилцлагыг хүргэе.

Эрхэмсэг Ноён Элчин сайд аа, 2021 оны 1-р сарын 22-ны өдөр Казахстан болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. Өнөө үед хоёр талт харилцаа ямар түвшинд хүрсэн талаар бидэнтэй хуваалцана уу. Хоёр улсын харилцаа холбооны хөгжлийн одоогийн нөхцөл байдал болон хэтийн төлөвт та ямар үнэлгээ өгөх вэ?

– 1992 оны 1-р сарын 22-нд Казахстан болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой тохиож байна. Өнөөдөр хоёр талт харилцаа тогтвортой хөгжиж байгаа. Мөн хоёр талт харилцаанд идэвхтэй байдал ажиглагдаж байна. 2019 оны 10-р сарын 10-12-ны өдрүүдэд Казахстан Улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүн асан П.Жасрайн албан ёсны айлчлал (1994 оны 12-р сар), Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын саммит болон “ЭКСПО” олон улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсноос хойш (2017 оны 6-р сар) анхны өргөн хүрээг хамарсан гүн ач холбогдолтой айлчлал байлаа. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд БНКазУ-ын Анхны Ерөнхийлөгч – Улсын тэргүүн Н.Назарбаевт бараалхаж, БНКазУ-ын Ерөнхий сайд А.Маминтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд олон жил хуримтлагдсан хоёр талт харилцаанд тулгамдаж буй чухал асуудлууд шийдлээ олж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хамарсан олон салбарыг хамтран хөгжүүлэхээр тохиролцсон билээ. Энэ жил БНКазУ-ын Ерөнхий сайд А.Мамины Монгол Улсад хийх хариу айлчлалын зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Тиймээс хоёр улсын харилцааны хөгжлийн хэтийн төлвийг өргөн хүрээнд харж байна. Хоёр талт өндөр дээд түвшний улс төрийн харилцаа, парламент хоорондын харилцаа, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хот хоорондын ах дүүгийн харилцаа болон хоёр талт төрийн байгууллагууд хоорондын харилцааг талууд гар нийлүүлэн хөгжүүлэх боломж дүүрэн байгааг дурдмаар байна.

Казахстан-Монголын харилцааны цаашдын хөгжлийг Жалгас Жумаевич та хэрхэн харж байна вэ? Дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд талууд юу хийх ёстой вэ?

– Казахстан болон Монголын харилцааны цаашдын чиг хандлагыг улс төрийн өндөр дээд уулзалтуудын давтамж, парламент хоорондын (нэн ялангуяа эдийн засаг, аюулгүй байдал болон хөрөнгө оруулалтын байнгын хороодын харилцаа) болон бусад холбогдох байгууллагуудын тогтвортой хамтын ажиллагаа болон худалдаа эдийн засгийн үйл ажиллагааны өсөлт тодорхойлно. Миний бодлоор Казахстан-Монголын харилаа нь хөгжлийн шинэ шатанд гарах учиртай. Үүний тулд өндөр дээд түвшний харилцааг идэвхжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Казахстан Улсад айлчлана гэсэн хүлээлттэй байгаа (Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан Улсад 2007 онд төрийн айлчлал хийсэн бол БНКазУ-ын Ерөнхийлөгч 2008 онд хариу айлчлал хийсэн). Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын бүлгийн харилцан айлчлалууд хийгдсэн хэдий ч хууль тогтоох дээд байгууллагуудын удирдлагын харилцан айлчлал сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй билээ.
Энэ жилийн хувьд хоёр талт Гадаад харилцааны яам хооронд улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулах ажил байна. Энэ ажлыг зохион байгуулахад 2020 оны 10-р сарын 14-нд цахим хэлбэрээр болсон БНКазУ-ын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Н.Арыстанов болон Монгол Улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын уулзалт гол түлхэц боллоо.
2019 оны 10-р сарын 10-12-нд хоёр улсын Ерөнхий сайд нарын тохиролцсоны дагуу Казахстаны үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгуулах ажил тэргүүний зорилт хэвээр байна. Энэ жил коронавирус цар тахлын халдварын тархалт буурч, нөхцөл байдал хэвийн байдал руу шилжвэл Казахстаны Гадаад худалдааны танхимын удирдлага дор ээлжит Бизнес форумыг зохион байгуулахад бэлэн байна.
Өнөөдөр Казахстан Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг (CICA) даргалж байна. Тус байгууллагын хүрээнд элсэн шуурга болон газрын доройтол, цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх нь Казахстан, Монголын экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдэхэд нь ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. CICA-гийн хүрээнд бусад салбарт Монгол Улсын зүгээс идэвхтэй оролцохыг үүгээр уриалж байна.
Элчин сайдын яам БНКазУ-ын иргэдэд консулын үйлчилгээг үзүүлж, тэдний эрх ашигийг хамгаалах ажлыг тогтмол явуулж байна. Гэсэн хэдий ч Монголын казах иргэд ихээхэн суурьшдаг Баян-Өлгий, Ховд аймгууд нь Улаанбаатар хотоос их зайд оршдог тул эдгээр аймгуудад Казахстаны Консулын газар нээх эсвэл Өргөмжит консул томилон ажиллуулах шаардлага аль хэдийн бий болсон байна. Тухайлбал, Казахстаны нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, харин Алматы хотод Консулын газар ажиллаж байна.
Соёл-хүмүүнлэгийн хамтын салбарын хувьд 2021-2022 онд Монголд Казахстаны соёлын өдрүүд мөн Казахстанд Монголын соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулах тухай хоёр улсын ерөнхий сайдуудын тохиролцоог хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах шаардлагатай.

Саяхан Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев БНКазУ-ын 7 дахь ээлжит Парламент Мажилисийн гишүүдийн өмнө үг хэллээ. Энэ удаа Казахстаны Ерөнхийлөгч ямар санаачлага дэвшүүлсэн бэ?

– Та бүхний мэдэж байгаагаар энэ оны 1-р сарын 15-нд БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаев Казахстаны Парламент Мажилисийн 7 дахь удаагийн чуулганы нээлтийн үеэр гишүүдийн өмнө үг хэлж, хэд хэдэн шинэ санаачлага дэвшүүлж, Казахстаны улс төрийн шинэчлэл, ардчилсан үйл явцыг эрчимжүүлэх бодлогод тулгуурласан Ерөнхийлөгчийн улс төрийн шинэчлэлийн 3 дахь багцыг зарлав.
Тэрбээр Ерөнхийлөгч К.Токаев өөрийн санаачлагандаа ард түмний амьдралын чанарыг сайжруулах ажлыг нэн тэргүүнд тавьж, ард иргэд төрөөс зохиомол бус бодит үр дүнг хүлээж байгааг мэдэгдсэн. Ард иргэд эдийн засгийн болон нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд үр ашигтай байхыг хүсдэг.
Ард иргэдийн эрх ашгийг хамгаалахгүйгээр нийгэм-эдийн засаг тогтвортой хөгжих боломжгүйг цохон тэмдэглэв.

Тэрээр Ерөнхийлөгч дараах санаачлалыг дэвшүүлсэн билээ.
1. Хуулийн засаглалыг хөгжүүлэх, иргэдийн эрх баригчдад итгэх итгэлийг бэхжүүлэхийг тулд бүхий хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
2. Нийгмийн бүтээмжтэй бодлого нь хүчирхэг, хүртээмжтэй нийгмийг бий болгох гол хэрэгсэл болох нь.
3. Үндэсний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхгүйгээр иргэдийн сайн сайхан байдлыг хангах боломжгүй юм. Засгийн газар эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхэд чиглэсэн контрциклын макро эдийн засгийн бодлого баримтлах ёстой.
4. Улс орны газар нутаг, орон зайн хувьд тэнцвэртэй хөгжлийг хангах шаардлагатай байна. Ингэхэд бүх бүс нутгийг эдийн засгийн нэг орон зайгаар холбосон хамгийн чухал салбаруудыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна. Тухайлбал, тээвэр, эрчим хүч болон дижитал дэд бүтэц.
5. Казахстан дахь шинэчлэлийн гол чиглэлүүдийн нэг бол улс төрийн шинэчлэл юм. Улс төрийн намуудын Парламент Мажилист сонгогдох босго хувийг 7%-иас 5% болгож бууруулах шаардлагатай. Тэрээр БНКазУ-ын Ерөнхийлөгч ийм шийдвэр гаргах цаг болсныг тэмдэглэж, энэхүү журам нь хууль ёсны дагуу бүртгэлтэй намуудыг ирэх сонгуульд оролцох урам зориг өгөхөөс гадна улс орны улс төрийн өрсөлдөөнийг хөгжүүлэхэд ач холбогдолтой хэмээн дурдав. Энэхүү санаачилга нь төрийн бодлого явуулахад хүн амын санал бодлыг харгалзан үзэхэд боломж олгоно. Түүнчлэн ирээдүйд намын гишүүдийн нэрсийн жагсаалт болон үүнтэй холбоотой бусад арга хэмжээнүүдийг цахим хэлбэрээр зохион байгуулж болох тухай хэлэв. Үүний тулд цахим засгийн газрыг ашиглах давуу талыг тэмдэглэв.
6. Иргэний нийгмийн төлөөлөгчдийн идэвхийг нэмэгдүүлэх, залуучуудын бодлогыг боловсронгуй болгох мөн буяны үйл ажиллагааг дэмжих.
7. Гол зорилгуудын нэг – хүний эрхийг цогцоор нь хамгаалах. Иймд иргэдэд сонголт хийх эрх чөлөөг олгох нь чухал билээ. Дэлхийн практикийг харваас аливаа сонгуулийн үр днтэй санал нийлэхгүй байх эсвэл бүх нэр дэвшигчдийг эсэргүүцэж байгаагаа хуулийн дагуу илэрхийлэх хүний эрх өргөн тархсан байдаг. Яг үнэндээ, өөр санал бодолтой эсвэл бүх зүйлийн эсрэг санал өгөх гэсэн ойлголт бидний хувьд ч гэсэн хэвийн байх ёстой. Иймд бүх шатны сонгуулийн санал авах хуудсанд “бүгдийг нь эсэргүүцэж байна” гэсэн бичиг нэмж оруулах нь зүйтэй.

Казахстан-Монголын хооронд худалдаа эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хэр урагшилж байна?

– 2020 оны 11 дүгээр сарын 25-нд хоёр талт Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник болон соёлын тухай Засгийн газар хоорондын 8 дугаар хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Тус хуралдаанаар талууд хоёр талт худалдааны хэмжээ, өнөөгийн байдлын тухай хэлэлцэж худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, төрөлжүүлэх шаардлагатайг онцолсон юм. Казахстаны талын мэдэээллээр, 2020 оны 1-11 дүгээр сард хоёр талт худалдааны эргэлт 47,6 сая ам.доллар /экспорт 46,5 сая ам.доллар, импорт 1,04 сая ам.доллар/. Мэдээж эдгээр үзүүлэлт нь хоёр орны худалдааг урагшлуулах боломжийг харуулсан тоо биш юм. Иймд талууд худалдааны эргэлтийг сайжруулах мөн нийлүүлэх бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах тал дээр анхааран ажиллахаар тохиров. Цар тахал намдсаны дараа хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зорилгоор Казахстан болон Монголд зохион байгуулагдах хөрөнгө оруулалтын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэрэгт харилцан оролцохоор талууд тохиролцов.

Харин хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа бүх түвшинд хөгжсөн гэж хэлэх боломжгүй. Өндөр дээд түвшний хэлэлцээр, протоколд хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны тухай яригддаг боловч практикт хамтын ажиллагаа маш сул байна. Тухайлбал, Монгол Улсад Алт цэвэршүүлэх үйлдвэр барих төслийн хүрээнд Казахстаны зүгээс дэлхийн шинжээчид болон алт үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрсөн нарийн технологио монголын талд өгөхөө бэлэн. Энэ хүрээнд Монгол Улсад Алт цэвэршүүлэх үйлдвэр барих түүнийг ашиглалтад оруулах тухай хэлэлцээрт 2019 оны 10-р сарын 11-нд Нур-Султан хотод хоёр улсын Ерөнхий сайд нарын өмнө «Symbat Engineering» ХХК болон «Эрдэнэс алт ресурс» компанийн төлөөллүүд гарын үсэг зурсан. Харамсалтай нь энэ төсөл баримт бичиг хэвээр үлдээд 1,3 жилийн хугацаа өнгөрлөө. Энэхүү үйлдвэр баригдвал казахстаны тал үйлдвэрийн өөрийн өртөг болон үйлдвэр барих зардлыг 5 жилийн хугацаанд нөхөж авах технологийн хөрөнгө оруулалтыг монголын талд өгнө гэсэн үг.

Үүнтэй холбогдуулан хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх зорилгоор «Kazakh Invest» үндэсний компанийн хөрөнгө оруулалт татсан туршлага, хөрөнгө оруулалттай холбоотой Казахстанд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцож, цаашид харилцан хамтын ажиллагаа тогтоохыг санал болгож байна.

Казахстаны тал монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүд дээр ажиллахад бэлэн байдаг. Иймд «Астана» олон улсын санхүүгийн төвийн Ногоон санхүүгийн төв болон Монголын Тогтвортой санхүүжилтийн холбооны хамтарсан «ногоон» санхүүжилтийг хөгжүүлэх хамтын ажиллагааг энд дурдаж болох юм.

Хоёр орны хооронд олон салбарт тухайлбал, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт үр ашигтай хамтын ажиллагаа хөгжиж байна. Иймд хоёр талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүрээнд Казахстаны тал чухам аль салбарыг тэргүүлэх чиглэлд тавьдаг вэ?

– Хоёр талт харилцааг тэр дундаа худалдаа эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг эрчимтэй урагшлуулахын тулд талууд юуны түрүүнд тээвэр ложистикийн харилцааг шийдэх ёстой. Үүнд «Хүннү Эйр» компанид 2020 оны 6-р сарын 5-нд «Улаанбаатар-Алматы» чиглэлд олон улсын агаарын тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгож, түрүү жилийн 9-р сард уг нислэг нээгдэж, нэг хоёр удаагийн нислэгээр Алматы хотод гацсан Монголын иргэд эх орондоо ирсэн. Цар тахлын дараа нөхцөл байдал хэвийн байдалд шилжсэний дараагаар Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлийн нислэгийг бүрэн хэрэгжүүлснээр улс төр, худалдаа эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх хөшүүрэг болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Транзит тээврийн боломжийг өргөн ашиглахын тулд хамгийн дөт, оновчтой ложистикийн чиглэлийг хамтран эрэлхийлэх, тэр дундаа «Цагааннуур-Ташанта-Риддер-Өскемен» чиглэлд шороон зам ашиглах нь ирээдүйд орос, монгол болон казахстаны талуудад харилцан ашигтай. 2020 оны 11-р сарын 16-наас хойш сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногт Оросоос Монгол руу дээрх чиглэлд түлш тээвэрлэдэг том оврын машины тээвэрлэлт үүний томоохон нотолгоо болж байна.

2020 онд гарсан цар тахлын сөрөг үр дагаврыг үл харгалхан Казахстан-Монголын хооронд худалдаа эдийн засгийн харилцааг урагшлуулах чиглэлд том ажил зохион байгууллаа. Жишээ нь, 2020 оны 6-р сарын 30-нд мөн 12-р сарын 21-нд Тэтгэврээр хангах тухай БНКазУ болон Монгол Улсын хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх тухай шинжээчдийн багийн 5,6-р ээлжит хуралдаан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, уг баримт бичгийн ихээхэн хэсгийг талууд хэлэлэж дууслаа. «Kazakh Export» хувьцаат нийгэмлэг нь Казахстанд үйлдвэрлэсэн төмөр замын бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг Монголын төмөр замын байгууллагуудтай ярьж байна. Евразийн Эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудлыг судлах зорилгоор хамтарсан судалгааны баг байгуулахыг Казахстаны тал дэмжсэн. Манай орнууд ЕЭХ-ны хүрээнд хоёр талт нягт хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой. 1993 онд гарын үсэг зурсан Авто тээврээр олон улсын зорчигчид, ачаа тээвэрлэх тухай БНКазУ болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахал гарахаас өмнө «Өлгий-Караганды», «Өлгий-Алматы» чиглэлд олон улсын зорчигч тээврийн ажил идэвхтэй хэрэгжсэн. Энэ ажил цар тахлын нөхцөл байдлын дараа дахин үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орон хөдөө аж ахуйн салбарт нэн ялангуяа газар тариалан, мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо дүүрэн билээ.

2020 онд бүтэн жилийн хугацаанд хоёр талын холбогдох төрийн байгууллагууд өндөр дээд айлчлалын үеэр гарын үсэг зурах хэлэлцээр, баримт бичгүүдийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Монголд малын арьс шир, ноосыг дахин боловсруулах туршлага нь Казахстаны талын сонирхлыг татдаг. Монголын хонины арьс, ноос боловсруулах туршлатай танилцах зорилгоор Казахстаны Хөдөө аж ахуйн яам тэргүүтэй хэд хэдэн төрийн байгууллага болон холбогдох аймгийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Монголд айлчлахаар төлөвлөж байна. Ирээдүйд Монголын арвин туршлагад үндэслэн Казахстаны Кызылорда хотод арьс шир, ноос боловсруулах үйлдвэрийг монголын талтай хамтарч барина гэж найдаж байна.

Монголын Мал эмнэлгийн ерөнхий газартай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн (2019 оны 10-р сарын 10-нд Нур-Султан хотод гарын үсэг зурсан) хүрээнд хамтын ажиллагааг урагшлуулахын тулд монгол орон шүлхий болон бусад малын өвчнөөс ангид бүс болохыг тодорхойлох Олон улсын эпизоотикийн товчооны гэрчилгээг авахад тал бүрийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн.
Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Талдыкорган хот болон Налайх дүүргийн хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай санамж бичиг боловсруулах ажлыг дэмжиж байна.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойг тохиолдуулан монголын ард иргэдэд хандаж юу хэлэх вэ?

– 2021 ондоо нийтээрээ эрүүл энх, аз жаргалтай, эв нэгдэлтэй байхыг хүсье. Үхэр жилдээ Монголын нийт ард иргэд амжилт бүтээлээр дүүрэн байж, цар тахал намдаж, сайхан цагтай золгохын ерөөлийг дэвшүүлж байна.

– Бидэнтэй ярилцсан Элчин сайд Танд баярлалаа!

Advertisement


Мэдээ, мэдээлэл

2 хүүхдийн ээж Б.Батчимэгт амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье

Published

on

Бидний найз халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь эд хийж бүтээх 31 насандаа буюу 2014 оноос 2 бөөр нь архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ оноштой эмчлэгдсэн боловч өвчин хүндэрч бөөрний үйл ажиллагаа зогсож бусад эд, эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайн үйл ажиллагааг нь алдагдуулж яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон билээ. Иймд яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, эмчилгээний зардал нь урьдчилсан байдлаар 58.500 доллар буюу 183.105.000 төгрөг болох юм.

Та бүхний халуун сэтгэлийн дэмээр эмчлэгдэх боломжтой тул хүсэл мөрөөдлөө бүтээн, хайртай бүхнийхээ төлөө зүтгэх амьдрал бэлэглэхийг чинь сэтгэлээсээ хүсье.

Та бүхний үйлс ариун байх болтугай.

Хандивын данс: Хаан банк 5041601860, Хас банк 5000604358 /Б.Батчимэг/

Дэлгэрэнгүй байдлаар: Халамжит хань, 2 хүүхдийн ээж Б.Батчимэг нь 2014 оноос бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэлтэй \Glomerulonephrit\ оношлогдож Улсын I төв эмнэлгийн хяналтад орж тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч өвчин хүндэрч 2018 оноос бөөрний үйл ажиллагаа сүүлийн V дугаар үе шат буюу 5-10% болж буурч яаралтай заалтаар аппаратад орж эхэлсэн.

Мөн онд эмч нарын зөвлөгөөнөөр орж дээрх өвчин хүндэрч эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 85% хөдөлмөрийн чадвар алдсан тул группд гаргасан.

Тус хугацаанд тогтмол эмчилгээ хийлгэсэн боловч хяналтын шинжилгээгээр өвчин хүндэрч бөөрний архаг дутагдал буюу түүдгэнцэрийн үрэвсэл \Glomerulonephrit\ онош нь бөөрний үйл ажиллагааг зогсоож бусад эрхтэн буюу элэг, цөс, нойр булчирхайнд нөлөөлж үйл ажиллагааг нь алдагдуулж байх тул эмч нарын шийдвэрээр яаралтай Турк улс руу бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай болсон.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Тархиа үр дүнтэй ашиглая лекцэнд урьж байна

Published

on

Баян-Өлгий аймагт Монголын Оюун Ухааны Академийн франчайз салбар нээгдэж байгаа билээ.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглая” лекцээ хүүхэд, залуус, эцэг эхчүүдэд хүргэнэ.

Та бүхнийг 3 сарын 15-ны 19:00 цагт М.Хурманханы нэрэмжит “Алтан гадас” одонт хөгжимт драмын театрт хүртэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох утас: 9597-4848 (Altai Academy)

 

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Continue Reading

Мэдээ, мэдээлэл

Элчин сайд Жалгас Адилбаев сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Published

on

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв:

Эрхэм хүндэт найз нөхөд өө!

Цагаан сарын баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу!

Сар шинийн баяр нь Монголын ард түмний уламжлал, ёс заншлыг харуулсан урт хуугааны туршид уламжлагдаж ирсэн эртний баяр билээ. Энэхүү өдөр бидэнд баяр хөөр, итгэл найдвар бэлэглэж өвлийн улирал удаан хүлээсэн урин дулаан хаврын улирлаар солигддог мөч юм.

Цагаан сарын баяраар ах дүү, төрөл төрөгсөддөө бараалхаж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх, мөн нийгмийн гишүүн бүр өөрийгөө ард түмэн, найрсаг хамт олны нэг хэсэг гэдгээ мэдрэхийн тулд цугларах нь Монголын ард түмний онцгой уламжлал билээ.

Шинэ ондоо Та бүхэн аз жаргал, ойлголцол, эв нэгдэл, сайн сайхан, эерэг өөрчлөлтүүдээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Найрсаг Монгол түмэндээ хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Хүндэтгэсэн,

Бүгд Найрамдах Казахстан Улсаас
Могнгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Жалгас Адилбаев


Қазақстан Республикасының Моңғолиядағы Төтенше және Өкілетті Елшісі Жалғас Әділбаев мырза Шаған мерекесіне құттықтау жолдады.

Құрметті достар!

Шаған мерекесіне орай шын жүректен жылы лебізді құттықтауымды қабыл алыңыздар!

Шаған мерекесі – моңғол халқының ең жақсы салт-дәстүрлері мен әдет-ғұрыптарын жинақтаған ежелден сақталып келе жатқан көне мереке. Осы күні айналамыз қуанышқа толып, қақарлы қыс мезгілін көптен күткен көктем алмастырады, сондай-ақ онымен бірге ең жарқын үміттердің есігі ашылады.

Шаған мерекесін тойлау кезінде туған-туыстары мен достарын аралап, ақ айдың басталуымен құттықтауы, қоғамның әрбір мүшесі өзін үлкен ел мен тату ұжымның бір бөлігі ретінде сезінуі үшін бас қосуы – моңғол халқының ерекше дәстүрі.

Осы мерекелі күндерде туыс пен достарыңыз жүректеріңізді жылылық пен қуанышқа бөлеп, шаңырақтарыңызға келісім мен өзара түсіністік, бақыт пен оң өзгерістер әкелсін.

Бауырлас Моңғолия халқына шын жүректен бейбітшілік, мейірімділік, қуаныш, гүлдену және амандық тілеймін!

Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Құрметпен,

Қазақстан Республикасының Моңғолиядағы
Төтенше және Өкілетті Елшісі
Жалғас Жұмаұлы Әділбаев

Continue Reading
Advertisement

Бізге жазылыңыз

Сөзге тиек

Дерек6 months ago

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды

Түркі мемлекеттері ұйымының 10-саммиті аясында 12 құжаттарқа қол қойылды, деп хабарлайды qazradio.fm Ақорданың баспасөз қызметіне сілтеме жасап. Түркі мемлекеттері ұйымының...

Дерек8 months ago

Айдағы Үндістанның станциясы «ұйқы» режиміне көшеді

05 қыркүйек, KAZNEWS. Айдың бетінде күн батып, түн басталған кезде Үндістанның қондырғыш станциясы мен өздігінен жүретін станциялары «ұйқы» режиміне көшеді....

Дерек9 months ago

Кристиан Бэйл батыс Моңғолияға саяхаттады. #Бэтмэн😀

24 шілде, KAZNEWS. Жоғарғы суреттегі азамат әйгілі актер Кристиан Бэйл. Ол шілде айында батыс Моңғолияда саяхаттап, көшпенділердің салт дәстүрімен танысып...

Дерек1 year ago

Футзалдан ел біріншілігіне қатысқан футболшылардың орташа жасы – 23 де

6 сәуір, KAZNEWS. Моңғолия Президентінің қолдауымен Дорноговь аймағының Сайншанд қаласында ұйымдастырылған футзалдан 21 аймақтар арасындағы «Ұлттық кубок-2023» ел біріншілігі аяқталды. ...

Дерек1 year ago

Таба аласыз ба? Моңғолияда ілбіс суретке түсіп қалды

Ұлыбританиялық DailyMail басылымы америкалық фотограф Макса Воның суретін жариялады. Суретте Алтай тауларының тау-тасты шатқалында сирек кездесетін ілбіс түсірілген. Ерекше ілбісті...

Дерек1 year ago

1903-2023 жыл аралығындағы қоян жылында есте қалған оқиғалар

06 қаңтар, KAZNEWS. Қоян жылы– барыс жылынан соң, ұлу жылынан бұрын келетін мүшел есебінің төртінші жылы. Қоян қазақтың шаруашылық тарихында...

Дерек1 year ago

Жылдың үздік 10 оқиғасы – KAZNEWS

24 желтоқсан. KAZNEWS ақпараттық агенттігі жыл сайын «Жылдың үздік 10 оқиғасын» анықтауды дәстүрге айналдырған. Агенттіктің көзқарасы бойынша 2022 жылдың үздік...

Дерек1 year ago

Тұрды Төлекенұлы туралы деректі фильм жарыққа шықты

04 желтоқсан, KAZNEWS. Көрнекті мемлекет және қоғам қайраткері, Қобда беті қазақтары (Монғолия) арасынан мемлекеттік лауазым атқарған алғашқы қайраткерлердің бірі Тұрды...

Басты назарда